Олон хэлний хэв шинжийн судлал

LING700 / Доктор

Багц цаг: 3

Ази судлалын тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: 4 цаг - 12 хоног

Семинар: -

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Олон хэлний хэв шинжийн судлал (Language Typology) нь утгаас хэлбэрт хандсан орчин үеийн хэл шинжлэлийн тэргүүлэх чиглэл бөгөөд уг хичээлийг судалснаар дэлхийн олон хэлний хэв шинжийн судалгаатай танилцаж, цаашид хэл шинжлэлийн бүхий л салбараар мэргэших онолын суурь мэдлэг болно.

Товч агуулга

Олон хэлний хэв шинжийн судлал хичээлээр Олон хэлний хэв шинжийн судлалын тойм, Дэлхийн олон хэлний гарвалзүйн ангилал, Хэлний нийтлэгийн тухай асуудал, Олон хэлний хэв шинжийн ангилал, Олон хэлний бүтээврийн хэв шинж, Олон хэлний үгийн сангийн хэв шинж, Үгийн сангийн ба үгийн сангийн бус ай, Өгүүлбэрийн хэв шинжээр хэлийг ангилах нь, c-command, Хэлзүй дэх хэлэхүйн үйлийн ялгаа, Дэлхийн олон хэлэн дэх идэвхгүй хэв, Өгүүлэхүүнт бүлэг, Зохицол, Нэмэлт бүлэг бүлэг зэрэг сэдвийг судална.