Байгууллага хоорондын (B2B) харилцааны маркетингийн удирдлага

MRKG704 / Доктор

Багц цаг: 3

Маркетинг худалдааны тэнхим

Хаврын улирал

Лекц: 4 цаг - 12 хоног

Семинар: -

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Бизнесийн хоорондын харилцааны онцлогт тохирсон маркетингийн бодлого, стратегийг тодорхойлж, тухайн зах зээл дэх харилцааны бэрхшээлтэй асуудлыг шийдвэрлэх арга барилд суралцахад энэхүү хичээлийн зорилго оршино. Академик компетенц: • Байгууллага хоорондын харилцааны маркетингийн орчин үеийн бүтээлүүдийг судлан онолын ялгаатай үзэл баримтлал, зарчмуудад харьцуулалт хийх, үнэлэх чадвар • Бизнесийн хоорондын харилцааны нарийн төвөгтэй өнөөгийн бодит орчинд маркетингийн оновчтой шийдвэр гаргах ур чадварыг эзэмшүүлэх • Байгууллагын зан төлөвийн онцлогт тохирсон шийдвэр гаргах арга зүйд суралцах Судалгааны компетенц: • Бизнесийн зах зээлийн судалгааны асуудал боловсруулах, таамаглал дэвшүүлэх, харьцуулсан судалгаа анализ хийх чадвар • Бизнесийн зах зээлийн талаарх маркетингийн хоёрдогч судалгааны тайлан, мэдээллүүдэд анализ хийх, харьцуулан дүгнэлт гаргах чадвар • Байгууллага-худалдан авагчийн зан төлөвийн хандлага, худалдан авах шийдвэр гаргалтыг судлах арга барил эзэмшүүлэх • Салбарын түвшинд тоон болон чанарын судалгааг нарийн дэс дараатай хийж, дүгнэн боловсруулах чадвар Ерөнхий компетенц: • Маркетингийн судлаачийн ёс зүйтэй, хариуцлагатай байх чадвар • Багаар ажиллах болон харилцааны чадвар эзэмших • Бизнесийн зах зээлийн онцлогт тохирсон онвчтой шийдвэрийг гаргаж сурах

Товч агуулга

Байгууллагын маркетингийн онолын үндсэн концепц, хэтийн төлөв хандлага; Байгууллагын зах зээлийн судалгааны арга зүй, хэрэглээний зах зээлийн судалгааны аргаас ялгагдах онцлог. Судалгааны үндсэн үе шатууд, мэдээлэл боловсруулалт, тайлан дүн шинжилгээ; Үйлдвэрлэгч, зуучлагч, засгийн газар болон ашгийн бус байгууллагын зах зээлийн хөгжлийн өнөөгийн байдал, төлөвшил, хэтийн төлөв. Байгууллагын зах зээлийн бүтэц, бүрэлдэхүүн, эцсийн хэрэглэгчийн зах зээлээс ялгагдах онцлог; Байгууллагын худалдан авах төвийн зан төлөв болон худалдан авах шийд гаргахад нөлөөлөх хүчин зүйлс. Зан төлөвийн орчин үеийн загварууд, тэдгээрийн практик хэрэглээ; Үйлдвэрлэгч ба зуучлагч байгууллагын ажил хэргийн уялдаа холбоо, онцлог.Байгууллагуудын харилцааны хэлбэрүүд, тэдгээрийн хөгжил, төлөвшил; Байгууллагын зорилтот зах зээл ба бүтээгдэхүүний хоногшилтын стратеги; Байгууллагын зах зээлийг үнэлэх нь; Борлуулалтын албаны удирдлага, зохион байгуулалтын онцлог. Борлуулалтын албаны шийдвэрлэх үндсэн асуудлууд; Байгууллагын зах зээл дэх үнэ, хуваарилалт, идэвхжүүлэлт, тэдгээрийн маркетингийн стратеги, тактикийн шийдвэр гаргах арга зүй г.м