Эдийн засгийн өсөлтийн онол

ECON426 / Бакалавр

Багц цаг: 3

Эдийн засгийн тэнхим

Намрын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: 5 цаг - 16 хоног

Зорилго

Энэ хичээлээр оюутан орчин үеийн эдийн засгийн өсөлтийн онолын үндсэн асуудлууд, ойлголтууд болон өсөлтийн загварын онолын болон эмпирик ажлуудтай танилцана.

Товч агуулга

:Хичээлийн эхний хэсэгт улс орнуудын орлогын ялгааны талаарх тогтсон баримтууд болон гадаад өсөлтийн онолын загварууд (Солоу-Своны загвар болон Рамсейн загвар) болон тэдгээрийн эмпирик хэрэглээтэй танилцана. Хичээлийн хоёр дахь хэсэгт дотоод өсөлтийн онолын загварууд болох AK загвар, хийснээр дадлагажих болон мэдлэг тархах болон төгс бус өрсөлдөөнтэй патентлагдсан шинэ бүтээгдэхүүний загваруудтай танилцана. Энэ хэсэгт технологийн дэвшлийг хэрхэн хэмжих болон загварчлах аргуудыг хэлэлцэнэ. Түүнчлэн патент болон хүмүн капиталын технологийн дэвшилд гүйцэтгэх үүргийн тухай хэлэлцэнэ. Хичээлийн гурав дахь хэсэгт дискрет цаг хугацаатай үе давхцах залгамж холбооны загварт суурилсан бөгөөд капиталын төгс бус зах зээлтэй загварыг хэлэлцэнэ. Энэ загварын агуулгын хүрээнд төгс бус мэдээллийн асуудлууд, зээлээр хязгаарлагдалт, ядуурлын хавх болон орлого хуваарилалтын динамик зэрэг асуудлуудыг хэлэлцэнэ.