Америкийн уран зохиол

AMST404 / Бакалавр

Багц цаг: 3

Их Британи, Америк судлалын тэнхим

Хаврын улирал

Лекц: 3 цаг - 16 хоног

Семинар: -

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Хичээлээр Америкийн уран зохиолын үүсэл, түүхэн хөгжил, зохиол бүтээл, зохиолчдын бичлэгийн өвөрмөц арга барил, Америкийн нийгмийн сэтгэхүйд гарсан өөрчлөлтийн талаар мэдлэг олгож, Америкийн уран зохиол судлалаар эрдэм шинжилгээ, судалгааны ажил бие даан хийх үндэс суурийг тавина. Америкийн уран зохиолын үүсэл, хөгжил, уран бүтээлчдийн бүтээл туурвилыг түүхэн үечлэлд хуваан судлах, Америкийн уран зохиолын мэдлэгтэй болох, сурах арга барил эзэмших, бүтээлч, бие даасан сэтгэхүйг хөгжүүлэхэд үйлчилнэ. Түүхэн үечлэлийг дараах байдлаар ангилна. Үүнд: • 1700 он хүртэлх уран зохиол • 1700-1820 оны уран зохиол • 1820-1865 оны уран зохиол • 1865-1914 оны уран зохиол • 20-р зууны уран зохиол

Товч агуулга

Энэхүү хичээлээр Америкийн уран зохиолыã 1700-аад оноос 20-р зуун хүртэл авч үзнэ. Мөн Виллиам Брэдфорд, Самуэл Сювел, Мэри Роулэндсон, Томас Жефферсон, Жек Лондон, Эрнест Хэмингвэй зэрэг томоохон зохиолчдын намтар, уран бүтээлийг судлахын хажуугаар уран зохиол, соёл нь колоний үеийн уран зохиол 20-р зуун хүртэл хэрхэн өөрчлөгдсөн талаар судлана.