Цахилгаан хэлхээ

EENG203 / Бакалавр

Багц цаг: 3

Электроник, холбооны инженерчлэлийн тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 11 хоног

Лаборатори: 3 цаг - 5 хоног

Бие даалт: -

Зорилго

Цахилгаан хэлхээ бол электроникийн, холбооны болон цахилгааны инженерийн чиглэлээр суралцах оюутнуудын эхлэн үздэг мэргэжлийн заавал судлах хичээл юм. Иймд тухайн сургалтын хөтөлбөрүүдийн ихэнх хичээлийн суурь нь болдог. Цахилгаан хэлхээний шинжлэл хийх ба хэлхээг зохион бүтээх онолын үндсийг судлаж суурь мэдлэг олгоход энэ хичээлийн гол зорилго оршино. Түүнчлэн цахилгаан ба электрон хэлхээг судлах, зохион бүтээхэд цаашид шаардагдах ур чадварыг хөгжүүлэх болно.

Товч агуулга

Суурь ойлголтууд: цэнэг ба гүйдэл, хүчдэл, чадал, хэлхээний элементүүд. Тулгуур хуулиуд: Омын хууль, Кирхгофын хуулиуд, хүчдэл ба гүйдэл хуваах дүрэм. Од – гурвалжин хувиргалт. Хялбар цахилгаан хэлхээний шинжлэл. Зангилааны шинжлэл. Эгэл хүрээний шинжлэл. Хэлхээний теоремууд: Суперпозицын, Тевениний, Нортоны, Миллманы теорем. Үйлдлийн өсгүүрийн үндсэн хэлхээнүүдийн шинжлэл. Конденсатор ба ороомог. RC, RL, RCL хэлхээ. Синусоид ба фазор. Тогтворжсон синусан гүйдэл бүхий хэлхээний шинжлэл. Хувьсах гүйдлийн чадал: агшин зуурын, дундаж, бүрэн ба комплекс чадал. Гурван фазын хэлхээ: Одон ба гурвалжин холболт. Соронзон хэлхээ: Трансформатор. Давтамжийн тодорхойлолт: цуваа ба зэрэгцээ хүрээ, шүүлтүүр.