Дэлхийн тулгамдсан асуудлууд

INRE304 / Бакалавр

Багц цаг: 3

Олон улсын харилцааны тэнхим

Хаврын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Оюутнуудын олон улсын харилцааны талаар суурь хичээлүүдээс олж авсан ерөнхий мэдлэг дээр үндэслэн дэлхийн өнөөгийн тулгамдсан асуудлуудлуудын талаар цогц мэдлэг олгохыг зорино.Үүнд, олон улсын харилцаа нь нийгмийн шинжлэх ухааны бие даасан салбар ухаан болохын хувьд судлах зүйл, хамрах хүрээ, асуудлыг шийдэх аргачлал, арга зүй бусад шинжлэх ухаанаас ялгаатай тухайлбал, улс төр, нийгэм, эдийн засаг, батлан хамгаалах, соёл хүмүүнлэгийн зэрэг бүхий л салбарыг холбодог гэдэг утгаараа өргөн цар хүрээ, олон улсын болон үндэсний хэмжээний асуудлуудыг олон талаас нэгтгэх судлаж, дүгнэлт хийн, тэдгээр асуудлыг олон улсын болон үндэсний түвшинд шийдвэрлэх арга замыг олох, эсвэл урьдчилан сэргийлэх, гарах үр дүнг тооцохын ач холбогдолыг ойлгуулна. Мөн бүрэн эрхт улс хоорондын улс төр-эрх зүйт харилцаа үүсэн бүрэлдсэнээс хойшхи олон улсын харилцааны оролцогчдын талаар, тэдгээрийн ангилал, олон улсын тавцанд өөрийгөө илэрхийлэх зорилго буюу үндэсний эрх ашиг, аюулгүй байдал, гадаад бодлого, арга хэрэгслүүр буюу стратеги, дипломат ажиллагаа, олон улсын харилцааны газарзүйн буюу геополитикийн, нийгмийн буюу соёл иргэншлийн орчин ба тэдгээрийн олон улсын харилцааны субьектүүдэд үзүүлж буй нөлөөлөл, олон улсын харилцааны систем, түүний түүхэн хувьсал, олон улсын эрх зүйн хэм хэмжээ ба дэлхийн дэг журам, олон улсын эдийн засгийн харилцааны мөн чанар, тэдгээрийн хувьслыг орчин цагийн даяаршлын үйл явцтай нягт уялдуулан олон улсын харилцааны шинжлэх ухааны судалгааны салбаруудтай холбон судална.

Товч агуулга

Олон улсын харилцааны үндсэн мэдлэгийг олгохдоо даяаршилтай холбоно. Даяаршлын нөлөөгөөр олон улсын харилцааны үндсэн үйл явц, тоглогчдын бүрэлдэхүүнд чанарын өөрчлөлт орж байна. Энэ нөхцөлд дэлхийн хөгжлийн үндсэн чиг хандлага, олон улсын харилцааны бүтэц мөн чанарт гарч буй хувьсал, гадаад бодлого ба дэлхийн бодлогын харилцан хамаарлын талаар ойлголт өгнө. Хичээлийн хүрээнд олон улсын тавцанд гарч буй хувьсал, өөрчлөлтөнд анализ хийх байдлаар орчин цагийн олон улсын харилцааны улс төр, эдийн засаг, нийгмийн үйл явцын шинж чанар болон чиг хандлагыг таниулахыг эрмэлзэнэ. Уг хичээлээр олон улсын харилцааны хөгжил нь олон хүчин зүйлээс тухайлбал, даяаршил, түүний үйл явц, хамрах хүрээ, бусад салбаруудад үзүүлэх эерэг болон сөрөг нөлөө, олон улсын ба үндэсний аюулгүй байдал, цөмийн, биологийн зэвсэг, зэвсэглэлээр хөөцөлдөх, хорогдуулах тухай, дайн ба энхийн асуудал, олон улсын харилцааны бүрэн болон бүрэн бус эрхт субъект НҮБ, ЕХ, ШХАБ, ОУБ, ҮДК-ийн гүйцэтгэх үүрэг, жин нөлөөг тайлбарлахаас гадна хүний эрхийн асуудал, түүний үндсэн баримт бичгүүд, иргэний ардчилсан нийгмийн бүтэц, зохион байгуулалт, олон нийтийн эрүүл мэнд, хүрээлэн буй орчны асуудлууд, ядуурлын тухай ойлголт, терроризм, шашин шүтлэг, соёл иргэншлийн тухай ухагдахууны талаар өнөөгийн олон улсын харилцааны чиг хандлага, хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийг багтаан цoгц агуулгын хүрээнд олгоно. Дэлхийн асуудлууд өөрөө зөрчилтэй, ярвигтай, олон хувилбартай хувьсан өөрчлөгдөж, хөгжиж байдгийг оролцогчдын харилцан адилгүй, зөрчилт сонирхолтой уялдуулан ойлгуулна. Нийгмийн хөгжил хурдсахын хэрээр олон улсын улс төрийн үйл явцад бүрэн эрхт улсуудтай хамт олон тооны олон улсын байгууллагууд, төрөл бүрийн шашны болон нйигмийн нөлөө бүхий бүлэглэлүүд оролцох болсныг тайлбарлана.