Байгаль хамгааллын үндэс

ECOL402 / Бакалавр

Багц цаг: 2

Биологийн тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: 2 цаг - 8 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Манай дэлхийн биосферийн бүрэлдэхүүн хэсгүүдийн төлөв байдал, түүнд нөлөөлөгч гол хүчин зүйлсийн үйлчилгээний шинж чанар, үр дагавар, байгалийн нөхцөл, нөөц баялгийг зүй зохистой ашиглах, хамгаалах практик арга хэмжээний үндсэн төрлүүд, үр дүнгийн талаар цогц мэдлэг олгож, зохих далгага, чадвар эзэмшүүлнэ.

Товч агуулга

Хүрээлэн буй орчин, байгалийн нөөц баялгийн тухай үндсэн ойлголт. Нөхөн сэргэдэг ба нөхөн сэргэдэггүй нөөц баялаг. Байгаль хамгаалал ба тогтвортой хөгжил. Экологийн аюулгүй байдал. Экологийн эрсдэл ба сүйрэл. Байгаль хамгааллын талаарх Монголын төрийн бодлогын уламжлал, залгамж чанар, шинэчлэл. Байгаль, хүрээлэн байгаа орчныг хамгаалах салбар дахь олон улсын хамтын ажиллагаа. Амьдрах орчны хамгаалал. Газар, хөрсийг зохистой ашиглах ба хамгаалах нь. Цөлжилтийн тухай үндсэн ойлголт. Цөлжилтөнд хүргэх хүчин зүйлс. Цөлжилтөөс урьдчилан сэргийлж түүнтэй тэмцэх гол арга замууд. Газрын хэвлийн тухай ойлголт. Газрын хэвлий, ашигт малтмалыг зүй зохистой ашиглах, хамгаалах ажлын менежментийн болон хууль эрх зүйн үндсэн асуудлууд. Усны нөөц баялгийг зүй зохистой ашиглаж, хамгаалах асуудал. Усны бохирдол. Усны чанарын зэрэг. Ус бохирдуулах үндсэн эх үүсвэрүүд. Усны нөөцийг зүй зохистой ашиглах, бохирдлоос хамгаалах үндсэн асуудлууд. Агаар мандлыг зүй зохистой ашиглаж хамгаалах асуудал. Агаарыг бохирдлоос хамгаалах арга замууд. Агаарын бохирдлыг багасгахад ногоон ургамлын ач холбогдол. Биологийн төрөл зүйлийн хамгаалал. Популяцийг дэмжих замаар зүйлийг хамгаалах нь. Популяцийн ашигтай хэмжээ, амьдрах чадвартай хамгийн бага популяци. Жижиг популяцид тохиолддог бэрхшээл, цус ойртох ба дасан зохицох чадвар алдагдах нь. Популяцийн мониторинг, илтгэгч ба шүхэр зүйлүүд, популяцийн үнэлгээ, тооллого. Популяцийн демографийн төлөв байдлыг хамгааллын үйл ажиллагаанд ашиглах нь. Ургамал, амьтны нөөц баялгийг зүй зохистой ашиглаж, хамгаалах нь. Амьтан нутагшуулах арга, шинээр болон сэргээн нутагшуулах, амьтдын тоо толгойг дэмших нь. Биотехникийн арга хэмжээнүүдийн төрөл, хэлбэр, тэдгээрийг зохион байгуулахад анхаарах асуудлууд. Хог хаягдлын менежмент. Хог хаягдал гэж юу болох, түүний ангилал. Хог хаягдлыг байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэхгүйгээр боловсруулах, зайлуулах арга технологи. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ, түүний хэлбэрүүд. Байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий ба нарийвчилсан үнэлгээ. Байгаль орчны хяналт, шинжилгээний хөтөлбөр.