Япон хэлний прагматик хэл зүй

JAPN306 / Бакалавр

Багц цаг: 3

Ази судлалын тэнхим

Намрын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

“Япон хэлний боловсролын JF Standard”-ийн B1-ийн анхан шатны хүрээнд унших, уншиж ойлгох, сонсох, сонсож ойлгох, бусадтай харилцах, түүнчлэн илтгэл тавих, найруулан бичих чадварыг эзэмшихэд шаардлагатай хэлзүйн суурь мэдлэгийг олгоно.

Товч агуулга

Нийлмэл өгүүлбэрийн эзэн бие, цагийг илэрхийлэх арга, үйл явдлын дараалал, цагийг заах, болзох, эсрэгцүүлэн холбох холбоосууд, шалтгаан заасан холбоос түүний хэрэглээ, цаг хугацаа заасан, үгүйсгэсэн, нөхцөл заасан өгүүлбэрт хэрэглэгдэх дайвар үгс, өгүүлэгчийн сэтгэлийн байдал, үнэлэмж, итгэлтэй байдал, дүгнэлт, таамаг, хүсэл зорилго, санал болгох зүйл, онцолсон санааг илэрхийлэхэд хэрэглэгдэх хэллэгүүдийн хэрэглээ, онцлог, ялгаа болон албан бичгийн найруулга, хүндэтгэлийн болон энгийн ярианы хэлбэр, эхийн үндсэн бүтэц зэрэг бичвэрийн найруулгын үндсэн ойлголтыг багтаана.