Инженерийн цахилгаан соронзон

EENG201 / Бакалавр

Багц цаг: 3

Электроник, холбооны инженерчлэлийн тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 8 хоног

Лаборатори: 3 цаг - 8 хоног

Бие даалт: -

Зорилго

Энэ хичээлийн зорилго нь бидний өдөр дутмын ажиглалт туршилтаар цахилгаан соронзон үзэгдэл өөрийгөө илрүүлж байгаа тэр өвөрмөц жишээнүүд дээр тулгуурлан цахилгаан соронзон үзэгдлийн тулгуур хуулиудыг судлах юм. Аливаа биет зүйлсийг бүрдүүлэгч атом молекулын бүтэцийг бий болгохоос эхлээд гэрлийн үзэгдэл болон амьд биетийн мэдрэлийн судлаар мэдээлэл дамжих үйл явц хүртэлх байгалийн үндсэн тулгуур үйл явц цахилгаан ба соронзон орноор илэрхийлэгддэг. Цахилгаан соронзон орны онол нь хүмүүн бидний өдөр тутмын амьдралын салшгүй хэсэг болсон компьютер, гар утас болон интернет технологийн тулгуур суурь бөгөөд ирээдүйд нэвтрэх шинэ техник технологийн үндэс юм.

Товч агуулга

Цахилгаан цэнэг. Кулоны хууль. Цахилгаан орон. Гауссын хууль. Цахилгаан потенциал ба энерги. Цахилгаан статик орон дахь дамжуулагч. Цахилгаан багтаамж. Конденсатор ба түүнд хуримтлагдах энерги. Конденсатор доторх диэлектрик. Цахилгаан гүйдэл. Эсэргүүцэл ба Омын хууль. Цахилгаан энерги ба чадал. Цахилгаан хөдөлгөгч хүч. Кирхгоффын дүрэм. RC хэлхээ. Соронзон орон ба хүч. Соронзон диполь. Био-Савартын хууль. Амперийн хууль. Соронзон урсгал. Фарадейн индукцийн хууль. Цахилгаан генератор ба мотор. Шилжилтын гүйдэл ба Амперийн өргөтгөсөн хууль. Максвеллийн тэгшитгэлүүд. Индукцлэл ба соронзон энерги. Трансформатор ба чадал дамжуулах. Хувьсах гүйдлийн хэлхээ. Цуваа RCL хэлхээн дэх резонанс. Хувьсах гүйдлийн хэлхээн дэх чадал. Цахилгаан соронзон долгион