Аялал жуулчлалын интеграци ба даяарчлал

GEOG820 / Доктор

Багц цаг: 3

Газарзүйн тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: 4 цаг - 12 хоног

Семинар: -

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Академик компетенц: Даяарчлалын тухай ойлголт, нэгдмэл үндэстэн, улс, нэгдсэн улсын талаарх ойлголт, даяарчлалыг бий болгож буй хүчин зүйлүүд, орон зайн тархалт, эдийн засгийн эрчимжилт, дэлхийн улс төр, эдийн засаг, санхүү, аялал жуулчлал, тээвэр, орон байр, технологийн салбар дахь интеграцчилал ба даяарчлал сэдвийн хүрээнд хэвлэгдсэн шинжлэх ухааны бүтээлүүдийг цогц шинжилгээ хийн нэгтгэн дүгнэх, нийтлэг чиг хандлагыг тодорхойлж чаддаг байх, дэлхийн нийтэд тогтсон даярчлалын тулгуур мэдлэгийг эзэмшиж түүнийгээ аялал жуулчлалын судлагдахуунтай уялдуулж чаддаг байх Судалгааны компетенц: Өгөгдсөн сэдвийн хүрээнд философийн ялгаатай байр суурьнаас хандсан анхдагч болон хоёрдогч эх сурвалжид тулгуурлан чанарын болон тоон судалгааны аргаар судалгаа хийх сэдэв сонгох, төлөвлөх, гүйцэтгэх, үр дүнг бүтээлч, шүүмжит байр суурьнаас тайлбарлаж, үр дүнг нэгтгэх Ерөнхий компетенц: Энэхүү хичээлээр олж авсан мэдлэг, чадвараа бодитой ашиглах зүй тогтлыг илрүүлэх, асуудалд тохирсон гарцыг санал болгон дэвшүүлдэг байх

Товч агуулга

Аялал жуулчлал нь үйл ажиллагааны хамрах хүрээ, үр нөлөөлөл, ажил эрхлэлт, олон улсын эдийн засагт оруулж буй хувь нэмрийн хувьд дэлхийд тэргүүлэх салбарын нэг бөгөөд хөгжиж буй зарим орнуудын хөгжлийн гол түлхүүр нь болдог. Аялал жуулчлалыг дагаж улс, бүс нутаг хооронд нийгэм, соёл, эдийн засаг, улс төрийн харилцаан дээр тулгуурласан ёс заншил, хоол унд, бараа материал, мөнгө санхүү, хэл соёл, амьдралын хэв маягийн солилцоо эрчимтэй явагддаг бөгөөд аялал жуулчлал нь бүс нутаг интеграцлагдах улмаар даяарчлалын үйл явцыг эрчимжүүлэх гол хүчин зүйлүүдийн нэг болдог. Мөн аялал жуулчлал нь даян дэлхийд энхтайваныг бэхжүүлэх, улс гүрнүүд бие биетэйгээ ойлголцох, харилцан хүндэтгэлтэй орших, бүс нутгийн аюулгүй байдлыг бэхжүүлэхэд гол үүргийг гүйцэтгэдэг. Энэ хичээлийн хүрээнд бүс нутгийн интеграци, даяарчлалын үйл явцыг аялал жуулчлалын судлагдхуунтай уялдуулан судлана. Хичээлийн эхний хэсэгт улс, нэгдмэл улс, нэгдсэн улс, холбооны улс, хам холбооны тухай ойлголт, хил хязгаар, бүс нутаг, дэлхийн улс төрийн зураг бүрэлдсэн үе шатууд зэргийг судална. Хичээлийн хоёр дахь хэсэгт олон улсын эдийн засаг гадаад харилцааны үндсэн хэлбэрүүд олон улсын худалдаа, эдийн засгийн эрчимжилт, дэлхийн улс төр, эдийн засаг, санхүү, аялал жуулчлал, тээвэр, орон байр, технологийн салбар дахь интеграцчилал ба даяарчлалын тухай судална.