Микробиологийн их практик I

MICR303 / Бакалавр

Багц цаг: 3

Биологийн тэнхим

Хаврын улирал

Лекц: -

Семинар: -

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Микробиологийн судалгаа, шинжилгээний арга зүй, техник ажиллагаа, багаж аппаратыг ажиллуулж дадлагажих, микробиологийн судалгааны ажлыг бие даан хийх чадварыг эзэмшүүлэх зорилготой.

Товч агуулга

Хөрс, усны микробиологийн шинжилгээ, азот шингээгч, уураг задлагч бичил биетэнг илрүүлэх, хөрсний ризосфер, эпифит микрофлорыг илрүүлэх, хөрсний К ба Р -ын нөөцийг микробиологийн аргаар тодорхойлох, бохир уснаас колифаг ялгах, бактерын хүнд металд тэсвэрлэх чадварыг тодорхойлох, бичил биетний ДНХ гэмтээх чадварыг тодорхойлох арга зүйг эзэмшинэ. Түүнчлэн бичил организмыг өсгөвөрлөх, өсгөвөрлөлтийн процессын динамик, түүнд нөлөөлдөг хүчин зүйл, хөрсний биологийн идэвхи, зарим үндсэн процессыг судлана.