Клиник сэтгэл судлал I

PSYC236 / Бакалавр

Багц цаг: 3

Сэтгэл судлалын тэнхим

Намрын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: 5 цаг - 16 хоног

Зорилго

юунтан бие хүний сэтгэцийн танин мэдэхүйн өөрчлөлт, хувийн онцлог шинж, түүний өөрчлөлт, сэтгэцийн эмгэгийн нийгэм-сэтгэл зүйн шалтгаан, нөхцөл, түүнд нөлөөлөх хүчин зүйлс буюу нас, сэтгэцийн хөгжлийн онцлог, удамшил, өвчний гарал үүсэл, мөн чанар, оношийн клиник ялгаа, реабилитаци, регресс, урьдчилан сэргийлэх асуудал, өвчтөний харилцааны онцлог, сэтгэцийн өвчний оношлогоо зэрэг асуудлын талаар онолын болон практикийн мэдлэг чадвар эзэмшинэ.

Товч агуулга

Клиникийн сэтгэл судлалын удиртгал асуудал: ерөнхий ойлголт, судлагдахуун, зорилго, зорилт; салбарын хөгжлийн түүх; сэтгэцийн өөрчлөлт, өвчний ангилал, төрөл, зүйл, хэлбэр; нийгэм-сэтгэл зүйн шалтгаан; сэтгэцийн өвчний ангилал, этиологи болон оношилгооны онол аргазүйн үндэс; клиникийн сэтгэл судлалын этикийн асуудал; клиникийн сэтгэл судлал дахь өвчний ангилал, түүний ерөнхий асуудал; клиникийн сэтгэл судлалын оношилгоо, түүний ерөнхий асуудал; сэтгэцийн өвчин бий болоход нөлөөлөх нийгэм-сэтгэл зүйн хүчин зүйлс; сэтгэцийн өвчин бий болоход нөлөөлөх нийгмийн хүчин зүйлс.