Ой судлалын үндэс

FORS200 / Бакалавр

Багц цаг: 3

Хүрээлэн буй орчин, ойн инженерчлэлийн тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: 4 цаг - 12 хоног

Семинар: -

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Ой судлалын үндэс хичээлээр хүн ба ойн харилцан шүтэлцээ, ойн экологийн үндэс, экофизиологи, генетикийн шинж чанарууд, ойн аж ахуйн арга хэмжээнүүд, хот цэцэрлэгжүүлэлт, ойжуулалтын үндсүүд, ойн менежментийн онолын үндсийг оюутанд эзэмшүүлэх зорилготой

Товч агуулга

Энэхүү ойн аж ахуйн удиртгал хичээлээр монгол орон болон дэлхийн ойн экологи, менежментийн үндэс, туршлагыг судална. Ойн моддын үүсэл, өсөлт, нөхөн төлжих үйл явцын биологийн үндэс, бүс нутгийн ойн аж ахуй болон ойн экосистемд нөлөөлөх хүний нөлөөллийн талаар үзнэ. Түүнчлэн модлог ургамлыг таних, ойн судалгааны дээж авах, өгөгдлийг боловсруулах арга зүйг судлаж эзэмшинэ. Мөн ойн экологийн зарчим, ойн таксаци, модны анатоми, физиологи, ойн хортон шавж болон ойн түймрийн экологи, ой ашиглалтын талаар судална. Мод болон модон бүтээгдэхүүн нь Монгол орны экологи, эдийн засагт чухал үүрэг гүйцэтгэдэг тул бүс нутгийн ялгаварт тулгуурласан ойн болон ойн менежментийн цогц бодлогыг авч үзэхийн зэрэгцээ ойн тухай хууль, тогтоомжийг судална.