Олон улсын бизнес, маркетингийн стратеги

MRKG701 / Доктор

Багц цаг: 3

Маркетинг худалдааны тэнхим

Намрын улирал

Лекц: 4 цаг - 12 хоног

Семинар: -

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Олон улсын бизнес, маркетинг хичээлээр суралцагсдад олон улсын бизнес, маркетингийн хөгжлийн үе шатууд, глобалчилалын эрин үеийн олон улсын бизнесийн хөгжлийн өнөөгийн дүр төрх, цаашдын хандлага, гадаад зах зээл дэх бизнесийн ялгаатай өвөрмөц орчин нөхцлийн талаарх ойлголтыг бодит жишээгээр баяжуулан олгож, олон улсын маркетингийн удирдлагын цөм асуудлын талаархи мэдлэгийг олгонî.

Товч агуулга

Уг хичээл нь олон улсын бизнесийн хөгжлийн төлөв байдал, хандлага, олон улсын бизнесийн орчин, Олон улсын маркетингийн удирдлагын асуудал гэсэн хэсгүүдээс бүрдэнэ. Олон улсын бизнесийн хөгжил: олон улсын бизнес, түүний хөгжлийн үе шатууд, үзэл баримтлал, глобалчилалын эрин үе дэх олон улсын бизнесийн хөгжил; Олон улсын бизнесийн орчин: соёлын, нийгмийн, хүн ам зүйн, шинжлэх ухаан технологийн, эдийн засаг санхүүгийн, улс төр эрх зүйн орчин, тэдгээрийн хувьсал өөрчлөлт олон улсын бизнест нөлөөлөх нь; Дээрхи орчны хүчин зүйлсээс хэрэглэгчдийн хэрэглээний ялгааг бий болгогч соёлын хүчин зүйлийг онцгойлон судлах: соёл гэж болох, түүний элементүүд, соёлын бэлэгдэл, институциудын онцлог, соёлын бүлэглэл, тэдгээрийн хэрэглэгчийн зан төлөв, худалдан авах шийдвэр гаргалтад нөлөөлөх нөлөөлөл, түүнээс шалтгаалж олон улсын маркетингийн бодлого стратегийн ялгаатай байдал зэргийг бодит жишээгээр тайлбарлах. Олон улсын маркетингийн удирдлагын асуудал: Олон улсын бизнесийг амжилтад хүргэх маркетингийн оновчтой стратеги, төлөвлөлт. Олон улсын зах зээлийн маркетингийн судалгаа, зах зээлийн сегментчилэл, зорилтот зах зээлд хоногшуулалт хийх онцлог. Олон улсын зах зээл дэх бүтээгдэхүүн үйлчилгээний бодлого, стратегиуд. Гадаад зах зээл дээрхи үнэ бүрдүүлэлт, үнийн ялгаатай стратегиуд. Гадаад зах зээлд гарах аргууд, тэдгээрийн онцлог шинжүүд, хуваарилалтыг сувгийн болон логистикийн үндсэн асуудлууд. Олон улсын зорилтот зах зээлийн идэвхижүүлэлтийн бодлого, стратеги зэргийг уг хичээлээр судална.