Ерөнхий уур амьсгал

META304 / Бакалавр

Багц цаг: 3

Ус, цаг уур судлалын тэнхим

Намрын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Уур амьсгалын талаар суурь ойлголтыг олгоно. Уур амьсгалыг бүрдүүлэгч хүчин зүйлсүүд, тэдгээрийн харилцан холбоо, хувьсал өөрчлөгдөл, горим зүй тогтол, уур амьсгалын ангилал болон Монгол орны уур амьсгалын талаар тодорхой мэдлэгтэй болж, цаг уурын ажиглалтын цуваанд уур амьсгалын боловсруулалт, дүн шинжилгээ хийж чаддаг болсон байна. Энэ хичээл нь 1) Байгалийн шинжлэх ухааны хөтөлбөрийг сонгож буй оюутнуудад ерөнхий мэдлэг; нөгөө талаас 2) Агаар мандлын шинжлэх ухааны салбарт мэргэжил эзэмшихийг зорьж байгаа оюутнуудад суурь хичээл болох давуу талтай.

Товч агуулга

Уур амьсгал судлалын үүсэл, хөгжил, уур амьсгалын системийн тухай, уур амьсгалыг бүрдүүлэгч гол хүчин зүйлс (нарны цацраг, орчил урсгал, гадаргын) тэдгээрийн хоорондын уялдаа холбоо, харилцан нөхцөлдсөн байдал, уур амьсгалын хэлбэлзэл, өөрчлөлтийн тухай, тив дэлхийн ба тухайн газар орон, бүс нутгийн уур амьсгал тэдгээрийн хоорондын холбоо, уур амьсгалын ангилал хийх зарчим, уур амьсгалын боловсруулалт хийх арга зүйг онол практикийн хичээлэр үзэж заана.