Цөмийн материал

NUCL401 / Бакалавр

Багц цаг: 3

Хими, биологийн инженерчлэлийн тэнхим

Намрын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Цөмийн эрчим хүчний дулааны болон хурдан реакторт ашиглах цөмийн түлш, реакторын хийц, хөргүүр, нейтроны удаашруулагч, ойлгогч, реактивитийн хяналтанд зориулагдсан материал, цацрагийн болон дулааны хамгаалалтын материалуудтай танилцана, харьцуулж сонголт хийнэ.

Товч агуулга

Энэ хичээлээр цөмийн материал болох уран болон бусад түлшний материал, хийцийн материал, нейтрон удаашруулагч материал, реактивитийн хяналтад зориулагдсан материал, хөргүүр материал, цацрагийн болон дулааны хамгаалалтын материалуудтай танилцаж, физик, химийн, дулааны шинж чанар зэргийг судлана. Эдгээр материал цөмийн цацрагийн болон өндөр даралт, температурын орчинд удаан хугацаанд ашигласнаар түүний бүтэц болон шинж чанарын өөрчлөлт хувиралын мэдлэг олж авна.