Төрийн байгууллагын удирдлага

PUAD303 / Бакалавр

Багц цаг: 3

Нийтийн удирдлагын тэнхим

Намрын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Төрийн байгууллагын зорилго, функц болон бүтэц зохион байгуулалтын онцлогийг ойлгох, гадаад оролцогч талуудыг шинжлэн тодорхойлох, хариуцлагыг өсгөх арга болон гүйцэтгэлийн менежментийн стратегийг ойлгуулах, эзэмшүүлэхэд чиглэнэ.

Товч агуулга

Төрийн удирдлагын тухай ойлголт, үндсэн функцууд, байгууллага, түүний мөн чанар, шинжүүд, төрлүүд болон “Төрийн байгууллагын удирдлага” шинжлэх ухааны хөгжлийн үе шатууд, гол төлөөлөгчид, тэдний үндсэн үзэл баримтлал, орчин үеийн хандлагын талаар судална. Төрийн байгууллагын онцлог шинжүүд, төрлүүд, орчин болон оролцогч талууд, төрийн байгууллагын удирдагчдын эрх мэдэл, хариуцлага, манлайлал, гүйцэтгэлийн менежмент, болон төрийн сектор дахь мэдээллийн системийн хөгжлийн талаар авч хэлэлцэнэ.