Хуваарилалтын сувгийн удирдлага

MRKG605 / Магистр

Багц цаг: 3

Маркетинг худалдааны тэнхим

Хаврын улирал

Лекц: 4 цаг - 12 хоног

Семинар: -

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Орчин үед хуваарилалтын сувгийн үйл ажиллагааг интеграцчилсан ложистик сүлжээний хүрээнд удирдаж шийдвэрлэх болсны зэрэгцээ ажил олгогчдын зүгээсмаркетингийн сувгийн үйл ажиллагааг цогц байдлаар удирдаж зохион байгуулах чадварыг маркетинг, борлуулалтын менежер, судлаачдаас шаардах болсон. Ийм нөхцөлд бизнесийн удирдлагын чиглэлээр мэргэшин суралцаж байгаа магистрын оюутнуудад тухайн хичээлийг судлахшаардлага хэрэгцээ зайлшгүй гарч байна. Уг хичээлийн зорилго нь бараа, үйлчилгээний борлуулалтын үйл ажиллагааг оновчтой удирдах, маркетингийн хуваарилалтын сувгийн хүрээнд шийдвэр гаргахтай холбоотой дараах компетенциудыг оюутанд эзэмшүүлэхэд оршино.

Товч агуулга

Хичээл нь зайлшгүй шаардлагатай лекц, илтгэл, хэлэлцүүлэг, суралцах жишээ, бие даах ажлын зохистой хослолоос бүрдэнэ. Хичээлийн лекцийн хүрээнд борлуулалт, хуваарилалтын сувгийн удирдлагын үндсэн ойлголтууд, сувгийн гишүүдийн гүйцэтгэх үүрэг, онцлог, хуваарилалтын үйл ажиллагаанд нөлөөлөх хүчин зүйлс, сувгийн дизайны удирдлага, хуваарилалтын сувгийн стратеги, зохицуулалт, сувгийн бүтцийг бүрдүүлэх, хуваарилалтын сувагт ложистик чухал болох нь, сувгийн удирдлага дахь хууль эрх зүйн эх үүсвэрүүд зэрэг асуудлыг судлана. Хичээлийн явцын оюутнуудын бэлтгэсэн сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэх ба энэ нь тухайн хичээлийн чухал бүрэлдэхүүн хэсэг байх болно.