Нэр томьёо судлал

LING706 / Доктор

Багц цаг: 2

Ази судлалын тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: 4 цаг - 8 хоног

Семинар: -

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Энэ хичээлийн зорилго нь суралцагчдыг судалгааны сэдвийн дагуу онолын үндсэн мэдлэгтэй болгох, зэрэгцүүлсэн харьцуулсан судалгаа хийх арга барилд сургах, нэр томъёо бүтээх, орчуулах зарчмуудтай танилцуулах.

Товч агуулга

Нэр томъёо судлал бол мэргэжлийн үг хэллэгийг түүний хэв шинж, гарал үүсэл, хэлбэр, агуулга үүргийн талаас судалж, нэр томьёо цэгцлэх, бүтээх ашиглах аргуудыг судалдаг шинжлэх ухааны салбар мөн. Судлагааны бие даасан чиглэлүүд нь: нэр томъёоны онол, түүн дээр тулгуурласан хэрэглээний нэр томъёо судлал, ерөнхий нэр томъёо судлал, салбарын болоод тусгай нэр томъёо судлал, нэр томъёоны хэв шинжийн судлал, зэрэгцүүлсэн нэр томъёо судлал , нэр томъёоны утга судлал, нэр томъёоны бүтэц судлал, түүхэн нэр томъёо судлал, нэр томъёоны үүргийн .судлал, орчин цагийн танихуйн нэр томъёо судлал гэх мэт салбаруудтай танилцана. Мөн бичвэрийн нэр томъёоны онол гэдэг шинэ салбартай заавал танилцана. Нэр томъёо судлалтай салшгүй холбоотой нэг салбар бол нэр томъёоны толь бичиг зохиох асуудал юм. Нэр томъёо бүтэх үе шатууд, нэр томъёонд тавигдах шаардлага, мэргэжлийн үг хэллэг, жаргон ба нэр томъёоны тогтолцоо, түүнд хийх судалгаа, нэр томъёог хэвшүүлэх нь зэрэг сэдвийг авч үзнэ.