Арилжааны /худалдааны/ эрх зүй

CILA412 / Бакалавр

Багц цаг: 2

Бизнесийн сургууль

Намрын улирал

Лекц: 2 цаг - 12 хоног

Семинар: 2 цаг - 8 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Арилжааны (Худалдаа) эрх зүйн ойлголт, арилжааны хууль тогтоомжийн онцлогийг судалж, иргэний болон арилжааны эрх зүйн ялгаа заагийг ойлгох, арилжааны хэлцлийн онцлог, бизнес эрхлэх хэлбэр, Арилжааны (Худалдаа) эрх зүйд хамаарах салбар тусгай хуулийг судлахад оршино. Түүнчлэн худалдаа эрхлэгчид хамаарах тусгай хуулийн хэм хэмжээг судлах, хэрэглэгчийн гэрээ ба арилжааны хэлцлийн ялгаа, тэдгээрийг хэрхэн тайлбарлан хэрэглэх онол арга зүйд суралцана.

Товч агуулга

Энэхүү хичээлээр Арилжааны (Худалдаа) эрх зүйн үүсэл хөгжил, онол, арилжааны этгээд, арилжаа эрхлэгч, худалдаачин буюу аж ахуй эрхлэгч этгээд, түүний төрөл, төлөөлөл, бүртгэлийн тухай ойлголт, нягтлан бодох бүртгэл, худалдааны нэр болон тэмдэг, тайлагнал, аж ахуйн нэгжийн үндэс, хөөн хэлэлцэх хугацааны онцлог, үнэт цаас, дампуурал зохицуулалт зэргийг үзнэ.