Цөмийн физикийн лаборатори

NUCL212 / Бакалавр

Багц цаг: 2

Хими, биологийн инженерчлэлийн тэнхим

Хаврын улирал

Лекц: -

Семинар: -

Лаборатори: 6 цаг - 16 хоног

Бие даалт: -

Зорилго

Энэ хичээлээр цөмийн инженерчлэлийн ангийн оюутнуудыг цацраг идэвхит үүсгүүр ашиглах, цацрагийг хэмжих багаж төхөөрөмжтэй ажиллах арга зүйд сургана. Байгалийн цацраг идэвхийн талаар ойлголттой болох, цацраг идэвхит үүсгүүрүүдтэй ажиллах арга барилд суралцах, төрөл бүрийн бүртгэгчийг ялган таних, хэрэглэх, хэмжилтийн үр дүнг боловсруулах талаар туршлагын суурь мэдлэг олгоно.

Товч агуулга

Байгалийн цацраг идэвхийг хэмжин, үүсгүүрээс гарах цацрагийн түгэлтийг байгуулах, зүй тогтлыг ойлгох, хэмжилтийн үр дүнг боловсруулах, алдааг тооцох, зарим цөмийн хагас задралын үеийг хэмжин, цацраг идэвхит задралын хуулийг ойлгох, гамма квантын эрчим шингээгчийн зузаанаас хамаарах хамаарлыг судлан, сулралын шугаман коэффициентыг тодорхойлох, нейтроноор явагдах урвалын туршилт явуулан ханалтын факорыг тодорхойлох, хурдан нейтроны сувагт үүссэн дулааны нейтроны түгэлт ба урсгалыг тодорхойлох, цацрагийн эрчим зайнаас хамаарах хамааралыг үзэх, ураны цөм хуваагдах урвалын огтлол тодорхойлно.