Биологийн процессийн кинетик

BIOT704 / Магистр

Багц цаг: 3

Биологийн тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: 4 цаг - 12 хоног

Семинар: -

Лаборатори: -

Бие даалт: 8 цаг - 16 хоног

Зорилго

Биологийн процессийг ашиглан зорилтот бүтээгдэхүүний гарган авах, микроорганизмын өсгөвөрлөлтийн процесс, динамик, кинетикийн асуудлуудыг судлахад энэхүү хичээл чиглэгдсэн ба биопроцессийн онцлого, зохицуулга, кинетикийн талаар цогц мэдлэг олох ач холбогдолтой .

Товч агуулга

Энэхүү хичээлээр микроорганизмын өсгөвөрлөлтийн онцлого, өсгөвөрлөлтөд нөлөөлдөг хүчин зүйлс, биотехнологийн процессийн термодинамикийн тооцоо, биореакторын загварчлал, өсгөвөрлөлтийн динамик болон кинетик зэргийг судлана.