Санхүү, татварын эрх зүй

PLAW426 / Бакалавр

Багц цаг: 3

Нийтийн эрх зүйн тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: 4 цаг - 8 хоног

Семинар: 4 цаг - 8 хоног

Лаборатори: -

Бие даалт: 10 цаг - 16 хоног

Зорилго

Санхүү, татварын эрх зүйн харилцаанд оролцогчдын эрх тэгш байдалд үндэслэгдэн үүсэх харилцааны эрх зүйн зохицуулалт, онцлогийн талаар мэдлэг олж, улмаар эрх зүйн холбогдол бүхий асуудалд санхүү, татварын эрх зүйг үндэслэн хандах хандлага төлөвшиж, санхүү, татварын харилцааны болон үндэсний хэмжээний хууль зүйн практикийн асуудалд зохих хэмжээнд санхүү, татварын эрх зүйг хэрэглэх, улмаар үнэлэлт, дүгнэлт өгөх чадвар эзэмшихэд хичээлийн зорилго оршино.

Товч агуулга

Санхүү, татварын эрх зүйн үндсэн бүрэлдэхүүн хэсэг болох санхүүгийн шинжлэх ухаан, санхүүгийн хяналт шалгалт, төрийн санхүү болон түүний дэд салбарууд буюу төсөв, татвар, аудит, банк, валют, гааль, даатгалын үйл ажиллагаа, татварын эрх зүйн түүхэн хөгжил, ойлголт, эх сурвалж, зарчим, субъект, тэдгээрийн эрх үүрэг, татварын эрх зүйн харилцаа, эх сурвалж, албан татварын хяналт, хөнгөлөлт, чөлөөлөлт, албан татварын төрөл, албан татварын зөрчил, хариуцлагын талаар эрх зүйн ойлголт өгч, санхүү, татварын хууль тогтоомжийн үйл ажиллагаанд боловсруулалт хийж хэрэгцээтэй мэдээллээ олж авах.