Туршлагын цөмийн физикийн аргууд

NUCL312 / Бакалавр

Багц цаг: 3

Хими, биологийн инженерчлэлийн тэнхим

Намрын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Хэрэглээний цөмийн физикч, технологич, цөмийн эрчим хүчний инжинерийн чиглэлээр ажиллах оюутнуудад цөмийн цацраг ба цэнэгт бөөмийг бүртгэдэг детекторууд, спектрометрүүдийн ажиллагааны физик үндсийг судлуулах, тэдгээрийн ажлын үзүүлэлтүүдийг тодорхойлж, туршлагад хэрэглэж хэмжилт хийх, туршлагын үр дүнг боловсруулж сургах.

Товч агуулга

Цөмийн цацрагийг бүртгэх ба хэмжих. Цацрагийн детекторууд. Сцинтилляцын тоолуурын ажиллах зарчим, органик болон оргаиик бус сцинтилляторууд, фото-электрон үржүүлэгч. Цацраг бүртгэх иончлолын арга, хийн дамжууллын физик үндэс, хийн диффуз, иончлолын камерын ажиллах зарчим. Цэнэгт бөөмсийг бүртгэх гүйдлийн камер, импульсийн камер, пропорциональ тоолуур, Гейгер-Мюллерийн тоолуур. Хагас дамжуулагч детектор тэдгээрийн ажиллагааны зарчим, бүтээц, үзүүлэлтүүд, онцлог давуу болох дутагдлууд, хугацаа ялгамж, дохионы хэлбэр. Шугамын хэлбэр, бүртгэмж. Цэнэгтэй бөөм, гамма цацрагийн сцинтилляцын ба хагас дамжуулагч детектор бүхий спектрометрүүдийн бүрэлдэхүүний хэсгүүд, тэдний ажиллагааны зарчим.