Физиологийн биохими

BIOC351 / Бакалавр

Багц цаг: 3

Биологийн тэнхим

Хаврын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Физиологиийн шинжлэх ухаан нь амьд организмын үйл ажиллагааг судалдаг биологи, анагаах ухаан, хүний эрүүл мэндийн асуудалтай нягт холбоотой байдаг шинжлэх ухааны салбар. Орчин үед энэ салбар хурдацтай хөгжихийн хэрээр организмын үйл ажиллагааг молекулын түвшинд судлах шаардлага гарч ирсэн нь физиологийн биохимийн хөгжилд ихээхэн түлхэц болсон. Энэхүү хичээлийг судалснаар оюутан эрүүл мэнд, бие физиологийн асуудлуудыг биохимийн үүднээс, шинжлэх ухаанчаар ойлгож, өөрсдийн амьдралын чанарыг сайжруулахад ашиглахаас гадна олж авсан мэдлэгээ ашиглан биологи, физиологи, биохимийн судалгааны салбаруудад ажиллах бүрэн боломжтой.

Товч агуулга

Энэхүү хичээл нь физиологийн үйл ажиллагаанд тулгуурлан бодисын солилцооны биохимийн асуудлыг ойлгох, тайлбарлах мэдлэг олгох ба хоол боловсруулах үйл ялц, зүрх судас, амьсгал, нөхөн үржихүй болон дотоод шүүрэлийн үйл ажиллагаа, зохицуулгын биохимийн үндсийг судлах явцдаа физиологийн процессын үндэс суурь болох биохимийн урвалын харилцан үйлчлэл, уялдаа холбоо, зохицуулгыг талаарх үндсэн мэдлэг олгоно.