Дипломат орчуулга 1

DITR251 / Бакалавр

Багц цаг: 3

Гадаад хэлний сургалтын төв

Намрын улирал

Лекц: -

Семинар: 6 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Олон улсын харилцааны салбарт ажиллах мэргэжилтний эзэмшсэн байвал зохих чухал мэдлэг чадварын нэг нь орчуулах чадвар юм. Дэлхийн олон улс оронтой хамтын ажиллагаа өрнүүлэх салбарт ажиллах мэргэжилтний харилцааны гол хэрэглүүр болох англи болон бусад түгээмэл хэлээр унших, ярих, сонсох, бичих чадварууд эзэмшсэн байхын зэрэгцээ тухайн гадаад хэлнээ эх хэлнээс, эх хэлнээс тухайн гадаад хэлнээ мэргэжлийн чиглэлийн холбогдох бичвэр, албан бичиг баримтыг зөв, оновчтой орчуулахад зайлшгүй эзэмшсэн байвал зохих хэлзүй, үгсийн сан, өгүүлбэр зүйн хувиргалын тухай мэдлэг чадвар дадал эзэмшүүлэхэд хичээлийн зорилго оршино.

Товч агуулга

Олон улсын харилцаа, гадаад бодлого, дипломат ажиллагаатай холбоотой эх бичвэр, дэлхийн улс төр буюу ОУХ-ны түгээмэл болон тулгамдсан асуудлуудын талаарх цаг үеийн бичвэрүүдийг унших, ойлгох, бичгийн орчуулгын чадварыг хөгжүүлэх, орчуулгын арга барил, онол дадлыг эзэмшүүлнэ. ОУХ-ны талаарх аливаа бичвэрийг англиас монгол, монголоос англи хэл рүү орчуулах арга барилыг эзэмших, уншиж ойлгож орчуулж сурах, багаар болон бие даан ажиллах чадварыг төлөвшүүлнэ.