Улс төрийн менежмент

POLI711 / Доктор

Багц цаг: 3

Улс төр судлалын тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: 4 цаг - 12 хоног

Семинар: -

Лаборатори: -

Бие даалт: 8 цаг - 16 хоног

Зорилго

1. Менежментийн тухай. Үүнд: менежмент бол тавьсан зорилтыг биелүүлэхийн тулд менежерээс гүйцэтгэж байгаа үйл ажиллагаа, үүргийг хамарсан үйл явц мөн. • Менежмент бол судлагдахуун мөн. Үүнд: менежментийн тухай онол, ухагдахуун, зарчим зэргийг судална. • Менежмент бол хүмүүс мөн. Үүнд: байгууллагын эрхэм зорилго, зорилтыг биелүүлэхэд менежерийг гүйцэтгэх үүрэг, эзлэх байр суурь юм. • Менежмент бол ажил алба мөн болох тухай энэ хэсэгт өгүүлнэ. 2. Менежментийн үйл явц. Үүнд: • Төлөвлөлт бол менежментийн үйл ажиллагааны суурь хэсэг нь бөгөөд үүнд: Байгууллагын эрхэм зорилго, зорилго, зорилтуудыг тодорхойлж тэдгээрийн гүйцэтгэх зохистой стратегийг томьёолж өгнө. • Зохион байгуулалт. Энэ бол байгууллагын бүтцийг тодорхойлж өгөхөөс гадна түүнээс дэвшүүлсэн зорилго, зорилтыг үр дүнтэй илэрхийлэхэд чиглэгдэнэ. Зохион байгуулалт нь төлөвлөлттэй нягт холбоотой. • Манлайлал. Үлгэрлэх, манлайлах болон сэдэл тэмүүллийн талууд үүнд багтана. Зорилго зорилтыг хэрэгжүүлэх арга зам болон байгууллагын гишүүдийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, тэмүүлэл, зориг хүслийг нь өдөөх, бадраах талууд энд багтана. • Хяналт. Гүйцэтгэх үйл ажиллагааны стандартыг гаргах, түүнийг үнэлэх арга ба шинжүүртэй холбогдсон мэдээллийг бий болгох, стандартгүй тохиолдолд явуулах үйл ажиллагааг зохицуулах хүрээг тус тус хамарна. 3. Менежер. Менежер нь ил тод удирдлагаар хангах, нээлттэй холбоо харилцааг эрхэмлэх, хүмүүсийг дэмжих, сургах, харилцан хүлээн зөвшилцдөг байх, төлөв байдалд хяналт тогтоох, гаргаж буй шийдвэрийн санхүүгийн талыг ойлгодог байх, шинэ зүйл, шинэ санааг дэмждэг байх, шаардлагатай үед товч тодорхой шийдвэр гаргадаг байх, үйл ажиллагааны нэгдлийг өндөр түвшинд хангадаг байх ёстой. 4. IV хэсэгт улс төрийн менежментийн үндсэн гол асуудлуудыг авч үзнэ. Үүнд: • Улс төрийн менежерийн чадвар, менежерийн үүрэг, шийдвэр гаргах алхмууд, SWOT шинжилгээ хийх арга, аргачлал, тавигдах шаардлагуудыг авч үзнэ. • Лобби хийх арга, аргачлал түүний эрх зүйн орчин, онцлог, ач холбогдол • Кампанит ажлын менежмент, тэдгээрийн ерөнхий шаардлагууд • Олон нийттэй харилцах үйл ажиллагаа • Хэвлэл мэдээллийн харилцах үйл ажиллагаа • Олон нийтийн санаа бодлыг судлах үйл ажиллагаа • Улс төрийн лидерийн имиж, түүнийг бүрдүүлэх нь • Сонгуулийн кампанит ажлын менежментийн асуудал

Товч агуулга

Улс төрийн шинжлэх ухааны магистр нь практик амьдрал дээр гараад үндсэндээ улс төрийн салбарын менежер хийх чадвартай байх ёстой. Ийм учраас сонгуулийн менежер, “лобби” хийх, олон нийттэй ажиллах, хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй ажиллах, улс төрийн нам, тодорхой улс төрийн лидерүүдтэй хамтарч ажиллах чадвартай болгоход энэ хичээлийн зорилго оршино.