Аялал жуулчлалын антропологи

SMTO701 / Доктор

Багц цаг: 3

Менежментийн тэнхим

Хаврын улирал

Лекц: 4 цаг - 12 хоног

Семинар: -

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Академик компетенц: Аялал жуулчлалыг хүн судлал болон нийгэм судлалын байр суурьнаас судлахын тулд аялал жуулчлалын нийгэм, соёлын бүтэц болоод түүхэн үйл явцыг задлан шинжлэх, улмаар “өвөрмөц” гэх дүр төрхийг бий болгоход аялал жуулчлалын байгуулллагуудаас хэрхэн нөлөөлж байгааг судлах явдал юм. Судалгааны компетенц: Этнографик ажиглалт, болон хүн судлал болон нийгэм судлалын хүрээнд даяарчлал соёлын өөрчлөлт, соёлуудын харилцаа, угсаатан, хүйсийн хүрээнд холбогдуулан судлах чадварыг эзэмшинэ. Ерөнхий компетенц: Аялал жуулчлалын динамикийг ойлгох, онолын ялгаатай загваруудын давуу болон сул талыг олж таних, аялал жуулчлалыг даяарчлалын харилцан хамааралд судлах чадвар эзэмших, үндэстний хөгжилд аялал жуулчлалын гүйцэтгэх үүргийг таньж мэдэх, соёлын ялгаатай дүр төрхийг бий болгоход аялал жуулчлалаас үзүүлж байгаа үр нөлөөлөлийг шүүмжит байр сууринаас ойлгох чадвар эзэмшинэ.

Товч агуулга

Монголоор: Хичээлийн хүрээнд аялал жуулчлалыг хүн судлал болон социологийн шинжлэх ухааны үүднээс судлахад оршино. Хичээлийн эхний хэсэгт аялал жуулчлалын нийгэм-соёлын бүтэц болоод түүх, институцүүд, ‘унаган төрх’ хэрхэн буй болох нийгмийн үйл явцыг судална. Улмаар жуулчлагч, аялагч нарын соёл болох мөргөлийн зан үйл, нийгэм дэх хувь хүний байр суурь бүрэлдэхэд аялал жуулчлалаас үзүүлж буй нөлөө, жуулчдын сэдэл зэргийг судална. Хичээлийн хоёр дахь хэсэгт аялал жуулчлал дахь нийгэм, эдийн засаг, экологийн динамикийг судална. Хичээлийн явцад этнографик ажиглалтуудыг антропологи, социологийн онолд тулгуурлан даяаршил, соёлын өөрчлөлт, эдийн засгийн хөгжил, соёлуудын хоорондын харилцаа, угсаатан, үндэстэн, хүйсийн харилцаа зэрэг өргөн хүрээнд хийнэ.