Олон улсын хувийн эрх зүй

INTL400 / Бакалавр

Багц цаг: 2

Бизнесийн сургууль

Намрын улирал

Лекц: 2 цаг - 12 хоног

Семинар: 2 цаг - 8 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Олон улсын хувийн эрх зүйн харилцаанд оролцогчдын эрх тэгш байдалд үндэслэгдэн үүсэх харилцааны эрх зүйн зохицуулалт, онцлогийн талаар мэдлэг олж, улмаар эрх зүйн холбогдол бүхий асуудалд олон улсын хувийн эрх зүйг үндэслэн хандах хандлага төлөвшиж, олон улсын харилцааны болон үндэсний хэмжээний хууль зүйн практикийн асуудалд зохих хэмжээнд олон улсын хувийн эрх зүйг хэрэглэх, улмаар үнэлэлт, дүгнэлт өгөх чадвар эзэмшихэд хичээлийн зорилго оршино. Эрх зүйн ангийн оюутанд олон улсын хувийн эрх зүйн харилцаа, хэм хэмжээний талаар ойлголт өгөх, мэдлэг олгох ач холбогдолтой.

Товч агуулга

Олон улсын хувийн эрх зүйн үндсэн бүрэлдэхүүн хэсэг болох олон улсын хувийн эрх зүйн ойлголт, эх сурвалж, зөрчилдөөний хэм хэмжээ, олон улсын хувийн эрх зүйн харилцаанд оролцогчдын эрх зүйн байдал, олон улсын эд хөрөнгө, олон улсын гэрээний болон гэрээний бус үүрэгчлэлийн эрх зүйн зохицуулалт, олон улсын өв залгамжлал, олон улсын иргэний процессын талаар ойлголт өгч, олон улсын үйл ажиллагаанд олон улсын хууль тогтоомжийн дагуу боловсруулалт хийж хэрэгцээтэй мэдээллээ олж авах.