Эмийн дизайны тооцоолол

ICSI461 / Бакалавр

Багц цаг: 3

Мэдээлэл, компьютерийн ухааны тэнхим

Хаврын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: -

Лаборатори: 3 цаг - 16 хоног

Бие даалт: -

Зорилго

Оюутнуудад эмийн тухай тодорхойлолтоос эхлээд эмийн дизайн хийх, хөгжүүлэх үе шатууд, шаардлагатай лаборатори, тоног төхөөрөмж, нэг эмийн судалгаа болон хөгжүүлэлтэд шаардагдах хөрөнгө, компьютер тооцооллын хэрэглээ гэх мэт нарийн мэдээлэл өгөх. Цаашлаад эмийн дизайны тооцооллын салбарт өргөн хэрэглэгддэг програмуудыг ашиглан өмнө хийгдсэн судалгаануудыг (case studies) давтан хийж, оюутнууд бодит туршлага хуримтлуулах юм. Энэ хичээлийн гол зорилго нь оюутнууд эмийн дизайны чиглэлийн дагуу бие даан болон хамтран судалгаа хийх суурь чадвар эзэмшүүлэх юм.

Товч агуулга

Энэ хичээл дараах сэдвүүдийг хамарна: эм гэж юу вэ? эмийн дизайн ба хөгжүүлэлтийн үе шатууд, эмийн дизайн салбарын дэлхийн зах зээл, чиг хандлага, химийн болон биологийн өгөгдөл, молекулын 2D ба 3D ба тэдгээрийн форматууд, бүтцийн дүрслэл ба програмууд, уургийн бүтэц ба тэдгээрийн ангилал, атомууд хоорондын хүчнүүд, бай уургийг тодорхойлох, рецептор уураг ба эмийн дизайн салбар дахь тэдгээрийн чухал байдал, уургийн бүтцийн хомологи загварчлал, молекулын механик (молекулын динамикийн симуляци, ...), молекулын докинг, виртуал скрининг, фармакофор загварчлал, эмийн дизайн тооцооллын салбарт хийгдсэн ажлын зарим жишээ (ХДХ вирусын протеазе уургийн дарангуйлагч).