Бэлгэдлийн хүн судлал

LITE801 / Доктор

Багц цаг: 3

Утга зохиол, урлаг судлалын тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: 5 цаг - 16 хоног

Зорилго

Бэлгэдлийн антропологийн онол арга зүйн талаар тогтолцоотой мэдлэгийг эзэмшүүлэхийн зэрэгцээ дэлхийн янз бүрийн соёлд бэлгэдлийн зарчмыг хэрхэн ашиглах арга, хэлбэрийг судлах зорилготой

Товч агуулга

Бэлгэдлийн антропологи бол хүн төрөлхтний соёлыг задлан шинжилж, тайлан тайлбарлах өвөрмөц нэгэн арга маяг юм. Хүмүүний бүх соёл бэлгэдэл болон бэлгэдлийн цогцолбор чуулбарыг ашиглаж, амьдрал, бодот байдлыг утга учиртай болгодог. Бэлгэдлийн (Symbolic Anthropology) буюу тайлан тайлбарлах антропологи (Interpretive Anthropology), Америкийн антропологч Клиффорд Гирцийн онол, Соёлуудыг тайлан тайлбарлахуй, бэлгэдэл бол соёлын хөлгөлөгч болох нь, нарийн нягт дүрслэн тэмдэглэхүй (thick description) , зан үйлийн чиг хандлага, Их Британийн антропологч Виктор Виттер Төрнерийн онол, Америкийн антропологч Мэри Дугласын ангилал, цэвэр ариун болон аюулт байдлын тухай онол (Cultural Theory of classification, purity and danger). Эдмунд Лич болон соёлын категорийн онол. Францын бэлгэдлийн антропологийн онол: Марсел Гриол , Дан Спербер Соёлын категориуд: тотемизм, домог, дом шившлэг.