Түүхэн хэл зүй

LING331 / Бакалавр

Багц цаг: 3

Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхим

Намрын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: 5 цаг - 16 хоног

Зорилго

Түүхэн хэлзүй нь хэлний системүүдийн бүх төвшин, түүний бүтэц хэсгүүдийн түүхэн хэлбэржил, хувьсал хөгжлийг судалж, түүхийн өнгөрсөн үед бичгээр тэмдэглэгдээгүй хэлний системт харьцааг нөхөн мөшгиж, тухайн үед уламжлан үлдсэн баримтаас үндэслэн, өвөг хэлний хэв байдлыг сэргээхийг эрмэлздэг юм.

Товч агуулга

Монгол хэлний түүхэн хэлзүйг судалснаар, монголчуудын хэрэглэж байсан үсэг бичиг, түүгээр туурвисан дурсгалуудтай танилцаж, тэдгээрийн хэлний онцлог шинжийг түүхэн үүднээс тайлбарлаж, мөн олон монгол хэл, аялгуунуудын хувьсан хөгжиж ирсэн түүхэн зүй тогтлыг хэл шинжлэлийн онолын үндэстэйгээр танин мэднэ. Орчин үеийн монгол хэл аялгуу болон бичгийн хэлний олон асуудлыг цуваа цагийн үүднээс үнэн зөв тайлбарлаж чадах болно.