Аялал жуулчлалын үйлчилгээний онол ба бодлого

SMTO801 / Доктор

Багц цаг: 3

Бизнесийн сургууль

Улирал харгалзахгүй

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Аялал жуулчлал, зочлох үйлчилгээний онолын зарчимууд, хөгжлийн үе шат, орчин үеийн шинэ чиг хандлагууд, нөлөөллийн үр дүн, бодлого төлөвлөлтийн чиг хандлага, дэвшилтэт техник технологийн уялдаа хамаарлын талаар онолын мэдлэг эзэмшүүлж, практикт хэрхэн зөв ашиглах мэдлэг, ур чадварыг эзэмшүүлэхэд оршино.

Товч агуулга

Тус хичээлийн агуулгад дараах сэдвүүд багтана. Үүнд:  Аялал жуулчлал, зочлох үйлчилгээний онолын үзэл баримтлал, хөгжил  Аялагчдын тухай ойлголт, төрөл; амралт, чөлөөт цаг; жуулчны ангилал; аялал жуулчлал, зочлох үйлчилгээний онолын орчин үеийн асуудлууд; хөгжлийн чиг хандлага;  Аялал жуулчлал, зочлох үйлчилгээний эдийн засаг:  Өрх ба компани, аялал жуулчлалын эрэлт, түүнийг тодорхойлох хүчин зүйлс, эрэлтийн урьдчилсан тооцоо, орц, гарцын харилцаа, экспорт ба импорт, аялал жуулчлал, зочлох үйлчилгээний эдийн засгийн чиг хандлага;  Аялал жуулчлалын бусад салбарт үзүүлэх нөлөө:  Нийгэм, соёл, эдийн засаг, технологи, байгаль орчин, бодит нөлөөлөл, олон нийтийн оролцоо ба түвшин; эрх мэдлийн дахин хуваарилалт болон гийчдын нөлөөллийн менежмент;  Аялал жуулчлал, зочлох үйлчилгээний салбар хоорондын уялдаа:  Аялал жуулчлал ба эдийн засаг, Хүрээлэн буй орчин ба аялал жуулчлал, зочлох үйлчилгээний салбар, Эрүүл мэнд ба аялал жуулчлал, Мэдээллийн технологи ба аялал жуулчлал, зочлох үйлчилгээний салбар, Сэтгэл зүй ба жуулчны зан төлөв, Менежмент, маркетингийн харилцаа;