Хэрэглэгчийн зах зээлийн удирдлага

MRKG606 / Магистр

Багц цаг: 3

Маркетинг худалдааны тэнхим

Хаврын улирал

Лекц: 4 цаг - 12 хоног

Семинар: -

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Энэхүү хичээлээр хэрэглэгчийн зах зээлийн маркетингийн удирдлагын онцлог мөн чанар, хэрэглэгч судлал, хэрэглэгчийн зах зээлийн олон төрөл ялгаа бүхий сегментүүдэд бараа үйлчилгээг хоногшуулах, брэндийг бүтээх маркетингийн удирдлагын үндсэн асуудлуудын онол, судалгааны арга зүйн мэдлэгийг оюутанд олгоно. Академик компетенц: • Хэрэглэгчийн зах зээлийн талаарх маркетингийн орчин үеийн бүтээлүүдийг судалж, онолын үзэл баримтлал, зарчмуудыг харьцуулах, үнэлэх чадварыг эзэмших • Зах зээл, хэрэглэгчийн зан төлөвийг судалж, маркетингийн удирдлагын шийдвэр гаргах арга зүйд суралцаж, ур чадвар эзэмших Судалгааны компетенц: • Хэрэглэгчийн зах зээл, зан төлөвийн судалгааны асуудал боловсруулж, таамаглал дэвшүүлэх, харьцуулсан судалгаа хийх чадварыг эзэмших • Хэрэглэгчийн зах зээлийн талаарх маркетингийн хоёрдогч судалгааны тайлан, мэдээллүүдэд анализ хийх, харьцуулан дүгнэлт гаргах чадварыг эзэмших • Хэрэглэгчийн зан төлөвийн хандлага, худалдан авах шийдвэр гаргалтыг судлах арга барилд суралцах Ерөнхий компетенц: • Мэргэжлийн болон судлаачийн ёс зүйтэй, хариуцлагатай байх чадвар • Багаар ажиллах, бие даан тасралтгүй суралцах чадвар эзмших • Хэрэглэгчийг хүндлэх, ойлгох арилцааны чадвар олж авах

Товч агуулга

Хэрэглэгчийн зах зээлийн маркетинг (B2C)-ийн удирдлага хичээлийн агуулга нь Зах зээл ба маркетингийн удирдлага, Хэрэглэгч судлал, Хэрэглэгчийн зах зээлийн маркетингийн удирдлагын үндсэн асуудал, Олон улсын болон Монголын хэрэглэгчийн зах зээлийн хөгжлийн төлөв байдал, хандлага хэсгүүдээс бүрдэнэ.  Зах зээл ба маркетингийн удирдлага: маркетингийн үндсэн ойголтуудын нэг болох “зах зээл”, түүний ангилал, онцлог, ялгаатай зах зээл дэх маркетингийн удирдлагын мөн чанарыг судлах  Хэрэглэгч судлал: Хэрэглэгчийн худалдан авах зан төлөвийн загварууд, хэрэглэгч төвтэй маркетингийн удирдлага, хэрэглэгчийн зан төлөв, тодорхойлогч болон нөлөөлөгч хүчин зүйлс болон хэрэглэгчийн худалдан авах шийдвэр гаргалтыг судлах.  Хэрэглэгчийн зах зээлийн маркетингийн удирдлагын үндсэн асуудал: Хэрэглэгчийн зах зээл, хэрэглэгчдийг судлах, зах зээлийн сегментчилэл, зорилтот зах зээлийн сонголт, хоногшуулалтын бодлого. Хэрэглэгчийн зан төлөвийн онцлогт нийцсэн маркетингийн хольцийн бодлогыг боловсруулан хэрэгжүүлэх, CRM буюу хэрэглэгчтэй харилцах харилцааны менежмент зэрэг асуудлуудыг бодит жишээ кейс дээр судлах.  Олон улсын болон Монголын хэрэглэгчийн зах зээл: Хэрэглэгчийн зах зээлийн хөгжлийн асуудлыг олон улсын, бүс нутгийн болон үндэсний түвшинд судлах.