Хөдөлмөрийн социологи

SOCI307 / Бакалавр

Багц цаг: 2

Социологи, нийгмийн ажлын тэнхим

Намрын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: -

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Зах зээлийн эдийн засгийн тогтолцооны нөхцөлд хөдөлмөрийн хүрээнд үүсэн асуудлыг оновчтой шийдвэрлэх, байгууллага ба хүний нөөцийн удирдлага зохион байгуулалтыг боловсронгуй болгоход социологийн судалгааг явуулах хэрэгцээ шаардлага өсөн нэмэгдэж байна. Энэхүү хичээлийг оюутан судалснаар хөдөлмөрийн социологийн зарим онол, үзэл баримтлал, үндсэн ойлголтуудын талаар мэдлэгийг эзэмшин, хөдөлмөрийн байгууллагын хүрээнд үүссэн асуудлыг социологийн аргаар судлан, гарсан үр дүнг тайлбарлах, шалтгааныг тогтоох, оновчтой шийдвэр гаргах чадвартай болгоход тусална.

Товч агуулга

Энэ хичээлд хөдөлмөрийн социологид хамаарагддаг олон бүлэг асуудлыг хамруулсан юм. Хөдөлмөрийг нийгмийн талаас нь тайлбарлах, хөдөлмөрийн социологийн судлах зүйлийг дэлгэрэнгүй харуулахыг зорьсон. Хөдөлмөрийн социологи нь хөдөлмөрийн ойлголт, мөн чанар, хөдөлмөрийн социологийн үүсэл хөгжил, судлах зүйл, хөдөлмөрийн социологи ба хүний нөөцийн менежмент асуудал, хүний хувийн чадварын үзүүлэлт ба хөдөлмөрийн чадавхи, хөдөлмөрийн зах зээл, түүний хэв загварууд, хөдөлмөрийн аюулгүй байдал ба эрүүл ахуйн асуудал, хөдөлмөрийн эрхлэлтийн асуудал, амьжиргааны түвшин ба Монголын бүс нутаг дахь хүн амын амьжиргааны түвшин, нийгэм-хөдөлмөрийн харилцаан дахь зөрчилдөөн, түүнийг шийдвэрлэх арга зам зэргийг авч үзнэ.