Туршилтын дизайн ба статистик анализ

BIOL600 / Магистр

Багц цаг: 3

Биологийн тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: 4 цаг - 12 хоног

Семинар: -

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Туршилт, судалгааны ажлын дизайн нь статистик боловсруулалт хийх аргаа,статистикийн шалгуурын мөн чанар нь судалгааны дизайнаа харилцан тодорхойлдог бөгөөд тухайн хоёр салбарын гүн гүнзгий мэдлэг, чадваргүйгээр орчин үеийн биологийн судалгааны салбарт ажиллах боломжгүй. Иймд уг хичээлээр туршилтын дизайн, статистик анализын шинжлэх ухааны судалгаа, туршилтын дизайныг судалгааны асуудалдаа тохируулан боловсруулах, гаргаж авсан үр дүндээ статистикийн ерөнхий боловсруулалт хийх мэдлэг, дадал, чадвар, статистикийн програм ашиглах чадвар олгоно.

Товч агуулга

Шинжлэх ухааны мэдлэгийн дэвшил ба магадлалын онол-статистикийн хамаарал. Параметрийг үнэлэх, таамаглал шалгах, хэв маягийг илрүүлэх статистик хандлагууд. Түүвэрлэлтийн тухай. Нэг хувьсагчтай болон олон хувьсагчтай өгөгдөлд дүн шинжилгээ хийх (univariate vs. multivariate statistics). Шугаман регрессийн анализ, корреляцийн анализ. Дунджийн тухай шалгуурууд, янз бүрийн дизайны вариансын анализ, ковариансын анализ. Олон хүчин зүйлтэй вариансын анализ (MANOVA).Гол бүрэлдэхүүн хэсгийн анализ (PCA), MDS, ялгаварлах функцийн анализ (DFA), cluster analysis. Статистик боловсруулалтын үр дүнгээ зүй зохистой тайлбарлах, илтгэх.