Орос хэл заах аргазүй

RUSS708 / Доктор

Багц цаг: 2

Их Британи, Америк судлалын тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: -

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Хичээлийн сэдэв, анги бүлгийн онцлогт тохируулан сургалтын зарчмыг хэрэгжүүлэх, арга барилаа сонгох чадвартай болгох; Авиан зүй, дүрэм, үгийн сан, өгүүлбэр зүйг заах ерөнхий арга эзэмшинэ; ГХССАЗ орчин үеийн арга технологийг эзэмшинэ; Мэдээллийн технологийн ололтыг гадаад хэл сургахад ашиглаж сурах

Товч агуулга

Орос хэл заах аргын ерөнхий асуудал, хэл шинжлэлийн болон сэтгэл зүйн үндэслэл, гадаад хэл сургалтын арга, зарчимтай танилцуулна. Орос хэлний авиан зүй, дүрэм, үгсийн санг заах аргачлал, хэлэхүйн үйл ажиллагааны ярих, сонсох, унших, бичих гэсэн 4 төрлийг харилцан уялдаатай заах аргачлал, сургалтанд техник хэрэгсэл, үзүүлэн таниулах материал, үзэж буй хэлний эх орон - Оросын түүх соёл, ололт амжилт, ард түмний амьдралтай танилцуулах аргачлалыг судална.