Монгол улсын нийтийн удирдлагын тулгамдсан асуудлууд

PUAD801 / Доктор

Багц цаг: 3

Нийтийн удирдлагын тэнхим

Намрын улирал

Лекц: 4 цаг - 12 хоног

Семинар: -

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Нийтийн удирдлагын онол, үзэл баримтлалд үндэслэсэн сонгодог хандлагууд, нийтийн удирдлагын шинжлэх ухааны онол, үүсэл хөгжил, нийтийн үйлчилгээний байгууллагуудын нийгэмд гүйцэтгэх үүрэг, нийтийн удирдлагын шинэчлэлийн үзэл баримтлалууд, дэлхийн болон Монголын нийтийн удирдлагын ирээдүйн хөгжил, өөрчлөлт, шинэчлэлийн хандлагын талаар цэгцтэй мэдлэг олгож Монгол улсын нийтийн удирдлагын практикт үр дүнтэй ашиглаж чадах сэдвүүдийг дэвшүүлэх судалгаа хийх хичээлийн зорилго оршино. Түүнчлэн Монгол Улсын нийтийн удирдлагын чиг үүрэг, бодлого, алсын хараа, эрхэм зорилго, стратеги зорилт, тулгамдаж буй асуудлуудыг тодорхойлох, төлөвлөлт, зохион байгуулалт, хяналт шинжилгээ, үнэлгээ гэх мэт нийтийн удирдлагын ухааны мэдлэг эзэмшүүлэхээс гадна оновчтой шийдвэр гаргах, мэдээлэл боловсруулах, үнэлэх гол санаануудыг тодорхойлох, харьцуулалт хийх, шийдвэрийг задлан шинжлэх, “synthesis”, “hypothesis” таамаглал ба сорил хийх ур чадвар олгоно.

Товч агуулга

Нийтийн удирдлагын тулгамдсан асуудлуудын тухайудлах зүйл, нийтийн удирдлагын онолын ойлголт, нийтийн удирдлагын онолын урсгалууд; нийтийн удирдлагын онолын орчин үеийн чиг хандлага суурь үзэл баримтлалууд. Нийтийн захиргааны удирдлагын болон нийтийн үйлчилгдаээний бодлогын тулгамдаж буй асуудлууд, нийтийн шинжтэй асуудлууд: байгаль орчныг хамгаалах, эрүүл мэнд, боловсрол, тээвэр гэх мэт үйлчилгээний байгууллагын төрөл хэлбэрүүд, онцлог, нийгмийн халамжийн салбарын үйлчилгээний байгууллагууд; нийтлэг үйлчилгээ үзүүлдэг сургууль, эмнэлэг, холбоо, харилцаа, эрчим хүч гэх мэт, нийгмийн хамгаалалын салбар дахь даатгал гэх мэт нийтийн үйлчилгээний байгууллагууд; нийтийн тээврийн салбар дахь нийтийн үйлчилгээний байгууллагууд; шашны байгууллага дахь нийтийн үйлчилгээ. Нийтийн удирдлагын бодлогын үзүүлэлтүүдийн систем; хууль эрх зүйн зохицуулалт, Иргэдийн эрх үүрэг, иргэд шууд болон шууд бусаар нийтийн удирдлагын үйл ажиллагааг хянах нь; иргэний нийгмийн байгууллагын тухай ойлголт, нийтийн удирдлага дахь иргэний нийгмийн байгууллагуудын оролцоо, Нийтийн удирдлагын салбарын хүний нөөцийн удирдлагын тулгамдсан асуудлууд, Нийтийн удирдлагын салбарын бүтэц зохион байгуулалт, оновчлол, Нийтийн удирдлагын салбарын бүтээмж, нийгмийн хариуцлага, Нийтийн удирдлагын шинэ сорилт, боломжийн талаар судална.