Астрономи

GEOP352 / Бакалавр

Багц цаг: 3

Геологи, геофизикийн тэнхим

Хаврын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Тэнгэрийн эрхисийн байрлал, хэмжээ, хөдөлгөөн, түүнийг тодорхойлох, бөмбөлөг тригнометрийн арга – Астрометри , Тэнгэрийн механикийн бодлогууд. Тэнгэрийн эрхисийн физик шинж чанар, бүтэц, ертөнцийн тогтцын талаарх орчин үеийн сургаал – астрофизикийн үндэс. Орчлон ертөнцийн бүтэц, тогтоц, түүний хөдөлгөөн, хөгжил, хувьслын талаар орчин үеийн мэдлэгийн үндэстэй танилцуулах.

Товч агуулга

Орчлон ертөнцийн бүтэц, тогтоц, судалгааны аргууд. Тэнгэрийн эрхисийн байрлалыг тодорхойлох-бөмбөлөг астрономийн үндэс, Бөмбөлөг гурвалжин. Бөмбөлөг тригнометрийн үндсэн томъёонууд. Цаг тооллын үндэс. Одны цаг. Жинхэнэ нарны цаг ба дундаж нарны цаг. Цаг тооны бичиг. Бөмбөлөг астрономийн зарим асуудлууд. Тэнгэрийн механикийн бодлогууд, Гаригуудын хөдөлгөөний хуулиуд. Дэлхий ба сарны хөдөлгөөн. Нар , сарны хиртэх.Тэнгэрийн эрхисийн массыг тодорхойлох. Тэнгэрийн эрхис хүртлэх зай, түүний хэлбэр хэмжээг тодорхойлох. Астрофизикийн үндэс. Нарны тухай үндсэн мэдээллүүд. Нарны цацрагийн спектр. Нарны химийн бүтэц. Нарны агаар мандал. Нарны гэрэлт мандал, өнгөт мандал ба титэм. Бижирмэгтэх үзэгдэл ба конвекцийн бүс. Нарны дотоод бүтэц, тогтоц. Ердийн одод. Оддын спектр ангилал. Өнгө хэмжилтийн (Колориметрийн) үндэс. Одны абсолют хэмжигдэхүүн ба одны гэрэлтэл. Спектр- гэрэлтэлийн диаграмм. Одны радиус- гэрэлтэл- массын хамаарал. Оддын хэвлий дэх физик нөхцөл, оддын тогтоц. Хос одод. Хиртэлтийн хос одод. Спектрийн хос одод. Физикийн хувьсах одод. Оддын үүсэл, хөгжлийн асуудлууд. Оддын айн астрономи . Манай галактик. Манай галактикт оршдог биетүүд. Галактик доторх оддын түгэлт. Оддын бөөгнөрөл. Галактикийн эргэлт. Галактикийн төрлүүд, тэдгээрийн тогтоц. Галактик хүртлэх зайг тодорхойлох