Химийн сургалтын үнэлгээ

CHED603 / Магистр

Багц цаг: 3

Химийн тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: 4 цаг - 12 хоног

Семинар: -

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Химийн сургалтад хэрэглэх даалгаврыг сургалтын үнэлгээний орчин үеийн шаардлагад нийцүүлэн боловсруулах, шинжлэх, сайжруулах, хэрэгжүүлэх аргад суралцуулах, ажиглах, хяналтын хүснэгт болон рубрик хэрэглэх зэрэг дэвшилтэт аргаар химийн хичээлээр сурагчдын мэдлэг чадварыг бодитой үнэлэх, үр дүнг хөтөлбөр, сурах бичиг, өөрийн хэрэгжүүлсэн арга зүйтэй холбон тайлбарлаж, сайжруулах чадварт суралцана.

Товч агуулга

Энэ хичээл нь химийн хичээлээр үнэлгээний даалгавар хэрхэн боловсруулах, даалгаврыг хэрхэн шинжлэх, үнэлгээний үр дүнг хэрхэн зохистой тайлбарлах талаарх мэдээллээр хангана. Сонгох даалгавар, химийн сорил туршилт гүйцэтгэх зэрэг гүйцэтгэлийн даалгавар, компьютерт суурилсан үнэлгээ зэрэг үнэлгээний олон аргуудын давуу, сул талыг судалж тодорхойлох болно. Суралцагчид үнэлгээний сорилгын тохироц болон найдварт чанарыг тодорхойлох, тусгай зорилгын үүднээс үнэлгээний даалгаврыг хэрхэн шинжлэх талаар судлах болно.