Захиргааны процессын эрх зүй (харьцуулсан судалгаа)

PUBL722 / Доктор

Багц цаг: 3

Нийтийн эрх зүйн тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: 4 цаг - 8 хоног

Семинар: 4 цаг - 8 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарч буй эрх зүйн актуудад дүн шинжилгээ хийх, захиргааны процессын эрх зүйн хөгжлийн түвшинг үнэлэх, түүний хөгжлийн цаашдын чиг хандлагыг тодорхойлохтой холбогдсон судалгаа хийх, баримт бичиг боловсруулах зэргээр хууль тогтоомжийн хөгжлийг судлах, түүнчлэн хуулийн хэрэглээ буюу дээд шатны захиргааны болон захиргааны шүүхийн шийдвэрийн онолын үндэслэгээг сайжруулах чадвар эзэмшүүлэхэд энэ хичээлийн зорилго оршино.

Товч агуулга

Энэ хичээл нь Захиргааны процессын хууль тогтоомжийн судлах болон захиргааны хэрэг хянан шийдвэрлээд гаргаж буй дээд шатны захиргаа, ЗХШ-ийн шийдвэрүүдэд дүн шинжилгээ хийх, хуулийн хэрэглээ гэсэн хэсгүүдээс бүрдэнэ.