Хүрээлэн буй орчны хими 2

ACHE418 / Бакалавр

Багц цаг: 3

Хүрээлэн буй орчин, ойн инженерчлэлийн тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 8 хоног

Лаборатори: 3 цаг - 8 хоног

Бие даалт: -

Зорилго

Хэрэглээний хими, хүрээлэн буй орчин судлал болон бусад химийн мэргэжилтэнд хүрээлэн буй орчны тухай мэдлэгийг нэмж гүнзгийрүүлэн олгох, тогтвортой хөгжил, экологийн тэнцвэрт байдлын мөн чанар, хүрээлэн буй орчны бүрэлдэхүүн хэсэг, тэдгээрт явагдах физик химийн процессууд, байгалийн нөөц баялагийн зөв зохистой ашиглалт, түүнд үнэлэлт хяналт хийх, эдийн засгийн хэт хөгжил, хүн амын өсөлт, хотжилтоос үүдэлтэй хүрээлэн буй орчны асуудлуудын талаар мэдлэг олгох улмаар хүрээлэн буй орчны шинжилгээг бие даан төлөвлөж гүйцэтгэх, бохирдолтын түвшний талаар үнэлэлт, дүгнэлт өгөх, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний талаар мэдлэг олгох зорилготой

Товч агуулга

Хүрээлэн буй орчинд явагдах физик химийн процессууд, агаар, ус, хөрсөнд явагдах физик химийн процессууд, тэдгээрийг илэрхийлэх үндсэн хуулиуд, агаар, ус, хөрсний бохирдолт тэдгээрийг боловсруулах аргууд, ХБО-ы бохирдолтыг илрүүлэх тодорхойлох аргууд, эрчим хүч экологийн асуудал, энергийн шинэ эх үүсвэрүүд, байгалийн нөөц, баялаг, шавхагдах ба шавхагдахгүй нөөц баялаг, ашиглалт, түүнээс үүдэлтэй ХБО-ы асуудлууд, байгаль орчны хяналт, үнэлгээ, эдийн засгийн асуудал, хүн амын өсөлт, хотжилтоос үүдэлтэй хүрээлэн буй орчны асуудлууд, хүн амын эрүүл мэнд, экологийн асуудал гэсэн хүрээнд судална