БНСУ-ын соёлын гадаад бодлого

KORE268 / Бакалавр

Багц цаг: 3

Ази судлалын тэнхим

Хаврын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Олон ангит цуврал, уран сайхны кино, поп дуу хөгжим зэрэг соёлын элементүүд бүс нутаг дамнан тархах “Солонгосын давалгаа” үзэгдэл нь хоол, гоо сайхан, эрүүл мэнд, солонгос хэл гэх мэтчилэн Солонгостой холбоотой соёл, бизнес, үйлчилгээний элементүүдээр хүрээгээ тэлэх болж, XXI зууны эхэн үеэс эхлэн дэлхий дахинаа өргөн тархах болсноор Солонгосын соёлын даяаршил нь Солонгос судлалын судлагдахууны нэг болоод байна. Энэхүү хичээлээр дамжуулан БНСУ-ын засгийн газраас явуулж ирсэн соёлын дотоод, гадаад бодлого, Солонгосын давалгаа, түүний нийгэм, соёл, эдийн засгийн нөлөө, Солонгос улс үндэстний талаарх ойлголт, дижитал үеийн Солонгосын соёлын даяаршлын талаарх онолын ойлголтуудын талаар системчилсэн мэдлэг олгоно. Солонгосын соёлын тархалт нь Монголд болоод бусад улс орнуудад эерэг болон сөргөөр хэрхэн нөлөөлж буй талаар авч үзэн, соёлын үйлдвэрлэлийн хөгжлийн туршлага хийгээд бидний хувьд суралцах эсвэл анхаарах асуудлуудын талаар хэлэлцэх болно. Хичээлийн сонгон судалж буй суралцагчид өнгөрсөнд бус өнөөдөр өрнөж буй үзэгдэл нийгэмд хэрхэн тархаж, хэрхэн нөлөөлж байгааг өөрийн улсийн жишээнд дээр үнэлж дүгнэх, бусад улс орнуудын жишээн дээр харьцуулан дүгнэх чадвар, дадал эзэмшихийн зэрэгцээ талбарын судалгаа хийх туршлагатай болж, холбогдох агуулгаар өөрийн санаа бодлыг илэрхийлж сурна.

Товч агуулга

БНСУ-ын соёлын дотоод, гадаад бодлого, соёлын үйлдвэрлэл, түүний үр дүнд гарсан “Солонгосын давалгаа” үзэгдлийн нийгэм, соёл, эдийн засгийн нөлөө, Солонгос улс үндэтсний талаарх имиж, ойлголт зэргийг БНСУ, Монгол улс, Зүүн Хойд Ази төдийгүй бусад бүс нутгийн хүрээнд авч үзэхдээ олон ангит цуврал, уран сайхны кино, поп дуу хөгжим, баяр наадам тоглолт, комьютер тоглоом, спорт, комик ном болон вебтүүн зэрэг соёлын үйлдвэрлэл, солонгос хоол, гоо сайхны бүтээгдэхүүн, хувцас загвар, эрүүл мэнд, солонгос гэх мэтчилэн хэрэглэгч-үйлчилгээний үйлдвэрлэл гэсэн төрөл зүйлээр, түүнчлэн үйлдвэрлэгч, хэрэглэгч, фэн гэсэн тоглогчдоор задлан ангилж судална. Солонгосын соёлын үйлдвэрлэл, хөгжлийн туршлага зэргээс суралцах зүйл, анхаарах асуудлын талаар хэлэлцэнэ.