Монголын чулуун зэвсгийн археологи

ARCH209 / Бакалавр

Багц цаг: 3

Антропологи, археологийн тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Төв, Зүүн хойд Азийн өргөн уудам газар нутгийг эзлэн орших Монгол орны чулуун зэвсгийн судалгааны онцлог, дурсгалын төрөл, чулуун зэвсэг үйлдвэрлэлийн арга ажиллагаа, дэвшил хөгжил, чулуун зэвсгийн үечлэл, он цагийн хамрах хүрээ хийгээд эртний хүмүүсийн ахуй амьдралын хэв маяг, хүрээлэн буй орчны өөрчлөлт тэдний ахуй амьдралд хэрхэн нөлөөлсөн үйл явц, хүмүүсийн тархан суурьшил, анчин, түүвэрлэгчдийн урлагийн дурсгал, үйлдвэрлэх аж ахуйн үүслийн талаар дэлгэрэнгүй авч үзнэ.

Товч агуулга

Өнөөгийн судалгааны байдлаар 1 саяас 800 мянга орчим жилийн өмнөөс Монгол нутагт хүн суурьшсан нь тогтоогдсон бөгөөд доод, дунд, дээд палеолит, мезолит, неолитын үеийн томоохон бууц суурингийн дурсгалын тухай энэ хичээлд цэгцтэй авч үзнэ. Чулуун зэвсэг үйлдвэрлэлийн хөгжлийг хайрган болон гилбэр зэвсгийн үйлдвэрлэл, леваллуа, мустьен чулуун зэвсгийн үйлдвэрлэл, ялтсан ба бичил ялтсан зэвсгийн үйлдвэрлэлийн арга барилын хүрээнд судална. Дээд палеолитын үеэс хүмүүс элдэв гоёл чимэглэлийн зүйл хийж хэрэглэх болсон сэтгэлгээний томоохон өөрчлөлтийг тодорхойлно. Голоцены үеийн уур амьсгалын огцом хувьсал хүмүүсийн ахуй амьдралд чухал нөлөө үзүүлсэн. Мезолитын үеийн анчин түүвэрлэгчид шавар сав суулга хийж амьдрал ахуйдаа хэрэглэх болжээ. Неолитын үеэс цэнгэг усны эх үүсвэр буюу баянбүрдэд тулгуурласан ахуй амьдралын хэлбэр тогтсон бөгөөд үйлдвэрлэх аж ахуйн эх үүсвэр тавигджээ.