Дунд түвшний микроэкономикс

ECON202 / Бакалавр

Багц цаг: 3

Худалдаа үйлдвэрлэлийн сургууль

Намрын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Хичээлийн зорилго нь хэрэглэгч, үйлдвэрлэгчийн худалдан авах, худалдах үйл хөдлөлийн онолын тайлбар, зах зээлийн өрсөлдөөн дэх үнэ ба бүтээгдэхүүний тоо хэмжээг сонгох шийдвэр гаргалтыг мэддэг болсноор зах зээлийн үйл явцыг тодорхой хүрээнд тайлбарлах, үйл явц, үр дагаварт дүгнэлт хийх чадвартай болоход оршино

Товч агуулга

Дунд түвшний микроэкономиксийн хичээл нь бүтээгдэхүүний зах зээл дэх худалдан авагч болон үйлдвэрлэгчийн шийдвэр гаргалтыг судална. Хэрэглэгчийн онол сэдвээр өрх гэр, хувь хүмүүсийн бүтээгдэхүүн үйлчилгээг худалдан авах үйл явцын шийдвэр гаргалтын нөхцлийг судалдаг бөгөөд хэрэглэгчийн сонголт хийхэд шаардлагатай бүх мэдээлэл өгөгдсөн үед хэрэглэгч хамгийн оновчтой сонголт хэрхэн хийгддэг, сонголтыг тодорхойлогч хэрэглэгчийн үйл хөдлөлийг илэрхийлдэг таашаал, таашаалын хэлбэрүүд, таашаалын илэрхийлэл ханамж, ханамжийн функц, таашаал ханамжийн график илэрхийлэл болох ялгаагүйн муруй, түүний шинж чанаруудын тухай үзнэ. Дараачийн бүлэг сэдэв нь үйлдвэрлэгчийн үйл хөдлөлийн онол юм. Үйлдвэрлэгч ашгаа хамгийн их байлгахын тулд үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүнээ хамгийн бага зардлаар үйлдвэрлэх ёстой. Энэ хэсэгт зардал, урт ба богино хугацааны зардлуудын хэлбэрүүд, зардал хамгийн бага байхын тулд ашиглагддаг үзүүлэлтүүдийн тухай, тэдгээрийн функц, тэдгээрийг илэрхийлдэг муруйнууд, шинж чанаруудын талаар авч үзнэ.