Интернет сэтгүүлзүйн тулгамдсан асуудлууд

JOUR608 / Магистр

Багц цаг: 3

Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Энэхүү хичээлээр орчин үеийн интернет сэтгүүлзүйн үндсэн онол, мэдлэг, практик үйл ажиллагаа болон хөгжлийн төлөвшлийн өнөөгийн байдал, чиг хандлагын талаар мэдлэгтэй болохын зэрэгцээ мэдээллийн нийгмийн онолын шинэ чиглэл, үзэл баримтлал болон өнөөгийн байдал, чиг хандлагын талаар мэдлэгтэй болж, судалгааны асуудал боловсруулах, харьцуулсан судалгаа анализ хийх төдийгүй зүй тогтол, харилцан хамаарлыг загварчлах шинэ санаа гаргах чадвартай болно.

Товч агуулга

Даяар мэдээллийн сүлжээний үүсэл, хөгжил, интернет сэтгүүлзүйн үндсэн ойлголт, онцлог, хэрэглээний орчин, түүнд нөлөөлөх хүчин зүйлс, хөгжил төлөвшлийн үе шат, тоон технологи ба сонин хэвлэл, телевиз радио мэдээллийн хэрэгслийн хөгжил өөрчлөлт, вэб сэтгүүлзүйн онцлог, сүлжээний сэтгүүлзүй, блог, мэдээллийн нийгмийн мөн чанар ба интернет сэтгүүлзүй, виртуал орчин, гипер бичвэр, программ хангамж, веб хуудас бүтээх арга зүй, урлаг, ДАТА сэтгүүлзүй.