Цацрагийн биофизик

NUCL410 / Бакалавр

Багц цаг: 3

Хими, биологийн инженерчлэлийн тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Энэ хичээлийн зорилго нь цөмийн инженерчлэл, цацрагийн экологи ба цөмийн эмнэлэгзүйн ангийн оюутнуудад амьд организм, эд эсэд иончлогч цацрагийн нөлөөллөөр үүсэх физик, хими, биологи болон физиологийн эффект-процессууд, хэмжих нэгж, цацрагийн шарлагын тун, норм, цөмийн цацрагийн амьд организмд учруулах хорт ба ашигтай нөлөө зэргийг судална.

Товч агуулга

Цөмийн цацраг бодистой харилцан үйлчлэхэд явагдах физик үзэгдлүүд: атом молекулууд өдөөгдөх, ионжих, цөмийн урвал явагдах; Химийн процесс: химийн холбоос тасрах, радиолиз, шинэ холбоос үүсэх; Биологийн процессууд: ионжуулагч цацрагийн эс, эд эсэд үзүүлэх нөлөө, генетикийн өөрчлөлт, мутаци; Ионжуулагч цацрагийн шингэх үед явагдах анхдагч процессууд, цацрагийн тун ба биологийн эффект, макро-молекулд учруулах цацрагийн шууд ба шууд бус нөлөө, амьд организмын эсийн бүтэц, генетикийн тухай ойлголтууд, ионжуулагч цацрагийн генетикийн эффект, цөмийн цацрагийн эсэд үзүүлэх нөлөө, бүхэл организмд үзүүлэх цацрагийн үйлчлэл, организмын цацраг мэдрэмжийн төрлүүд, ионжуулагч цацраг ба хорт хавдар, астробиофизикийн асуудлуудыг авч үзнэ.