Хэл шинжлэлийн удиртгал
LING200 / Бакалавр
Багц цаг: 2
Хүмүүнлэгийн ухааны тэнхим
Улирал харгалзахгүй
Лекц: 2 цаг - 16 хоног
Семинар: -
Лаборатори: -
Бие даалт: 4 цаг - 16 хоног
Зорилго
•Хэл шинжлэлийн үндсэн гол ойлголт, ухагдахуунтай танилцах •Хэл шинжлэлийн гол асуудлууд болох хэлний мөн чанар, гарал үүсэл, дэлхийн олон хэлний ангиллын зүй тогтолтой танилцах •Хэл шинжлэлд нэвтрэн ороход хэрэгцээтэй хамгийн энгийн мэдээлэл олж авах хэлний мөн чанарыг ойлгохын тулд яригч этгээдийн хэл болон ухамсар, сэтгэхүй хоорондын уялдаа холбоог гаргах •хэл шинжлэлийг цааш гүнзгийрүүлэн судлахад шаардлагатай зарим нэг үндсэн ойлголттой танилцах •хэл бол нарийн бүтэц зохион байгуулалттай тогтолцоо, олон талт нийгмийн үзэгдэл болох талаар судлах •хэл ба хэлэхүйн ялгааг гаргах •хэл шинжлэлийн судлагааны түгээмэл аргуудын талаар зохих мэдээлэлтэй болсноор тэдгээрийг судлагааны ажилд ашиглах чадварт суралцах •дэлхийн олон хэлний ангиллын зүй тогтолтой танилцах
Товч агуулга
Хэл шинжлэл нь хүн төрөлхтний хэлийг судалдаг биеэ даасан шинжлэх ухаан юм. Энэхүү хичээлээр оюутан суралцагсад хэл гэж чухам ямар үзэгдэл болох, хэлийг юуны тулд хэрэглэдэг болох, хэлний үйл ажиллагаа юу болох зэргээр хэлний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах болно. Хичээлийн явцад хэлний ерөнхий зарчмуудыг нарийвчлан тайлбарлана. Хэл бүр тун нарийн төвөгтэй зүйл. Нарийн төвөгтэй хэдий ч хэл бүр маш эмх цэгцтэй байдаг. Хэлний бүх түвшингийн нэгжүүд, авианаас эхлээд өгүүлбэр зүйн нэгжүүд хүртэл, тодорхой тогтолцоонд оршдог. Энэхүү тогтолцоот шинжийг зарим тохиолдолд олж мэдэхэд хүндрэлтэй байх нь бий. Хэлний бүтцийн түвшин бүрд хувилбар байдаг. Тухайн хэлээр яригчид эдгээр хувилбарыг төдийлөн анзаардаггүй. Хэл шинжлэл нь шинжлэх ухааны бусад салбаруудтай шууд болон дам холбоотой. Жишээ нь, гүн ухаантай маш ойр. Түүнчлэн сурган хүмүүжүүлэх ухаан, сэтгэл судлал, хүн судлал, түүх, угсаатны зүй, уран зохиол зэрэг шинжлэх ухаантай холбоотой. Хэлний мөн чанарын тухай сайтар ойлгохын тулд бид хэл ба ухамсар, хэл ба сэтгэхүй хоорондын уялдаа холбооны талаар судлах ёстой. Түүнчлэн хэл ба хэлэхүйн ялгааг тун сайн гаргах болно. Хэлний гарал үүслийн талаар эрдэмтдийн олон арван олон байдаг. Тухайлбал, Х.Штейнтелийн “Авиа дууриах онол”, Л. Нуарегийн “Хөдөлмөрийн онол” г.м. Германы нэрт эрдэмтэн В.фон Гумбольдт хэл нь хүний харилцах хэрэгцээнээс үүссэн гэжээ. Хэл бол нийгмийн үзэгдэл. Учир нь хэл зөвхөн нийгэмд л оршин тогтнодог. Хэл нь объектив, олон арван нэгжээс бүрэлддэг. Энэхүү хичээлээр хэлний түвшингүүдийн талаар үндсэн мэдээллүүдийг авах болно. Авиа зүй нь хэлний авианы өгүүлүүр-сонсолзүйн шинжүүдийг судална. Авиалбар зүй нь хэлний авианы үүргийг буюу хэлний авиаг хэл шинжлэлийн талаас нь судална. Үгийн сангийн судлал нь тухайн хэлний нийт үгийн бүрэлдэхүүнийг, тэдгээрийн утгын төрлүүдийг судална. Үг зүй нь үг бүтэх ёсон, үгийн аймгийн сургаалийг судалдаг. Өгүүлбэр зүй нь өгүүлбэр бүтэх дүрэм, өгүүлбэр хоорондын холбоог судалдаг. Хүн төрөлхтний түүхэнд олон төрлийн бичиг хэрэглэгдэж ирсэн байдаг. Хамгийн анхны бичиг нь зурган бичиг юм. Бичиг үсгийн 3 тогтолцоо бий. Утгат бичгийн сул тал гэвэл хэт олон тэмдэглэгээ тогтоох болдог. Нөгөө талаас утгат бичиг ньбичсэн зүйлийг яаж дуудахыг мэдэх шаардлагагүй. Хоёр дахь бичиг нь үеийн бичиг. Цагаан толгойн бичгийн тухайд гэвэл 2 төрөл бий. Эхний бичигт зөвхөн гийгүүлэгчийг бичдэг. Эгшгийг орхиж бичдэг. Хоёр дах тохиолдолд эгшиг нь гийгүүлэгч мэт байдаг. Хэл шинжлэл нь хэл судлах өөрийн судалгааны арга болон аргачилалтай. Тухайлбал, сэтгэл зүйн туршилтын арга, ажиглалтын арга, түүхэн арга, тооцоолох арга, харьцуулах арга, тодорхойлон бичих арга г.м. Дэлхийн олон хэлний ангилалаас : үгзүйн буюу хэв шинжийн, газарзүйн, гарал үүслийн, үүргийн г.м.