Коммутатив алгебр

MATH414 / Бакалавр

Багц цаг: 3

Математикийн тэнхим

Намрын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Математикийн чиглэлээр цаашид суралцах бүх суралцагчдын үндсэн мэдэж байх ёстой хичээлүүдийн нэг бөгөөд бакалаврын түвшинд үзсэн алгебр 1, 2 хичээлүүд дээр тулгуурлан цагираг, идеал, модуль дээрх үндсэн ойлголтуудыг судалж түүн дээрээ тулгуурлан алгебр, тополог, геометр, анализийн дээд түвшний бусад мэдлэгүүдийг эзэмших чадвартай болгоно.

Товч агуулга

Энэ хичээлээр цагираг, идеал, модуль, хуваалтын цагирагууд ба модулиуд, примар задаргаа, бүхлийн хамаарал болон норчлол, гинжийн нөхцөл, Нётерийн цагираг, Артины цагираг, Дискрет норчлолын цагирагууд ба Дедекиндын муж, гүйцээлт, хэмжээсийн онол зэрэг сэдвүүдийг судална.