Хөрөнгө оруулалтын шинжилгээ

ACCO404 / Бакалавр

Багц цаг: 3

Нягтлан бодох бүртгэлийн тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: 5 цаг - 16 хоног

Зорилго

Хөрөнгө оруулалтын цэвэр мөнгөн урсгалын төсвийг боловсруулах, боломжит төсөл, хувилбаруудын санхүүгийн үр ашгийг шинжилж, тэдгээрээс сонголт хийх арга зүйн үндсийг эзэмшлүүлэх явдал болно.

Товч агуулга

Мөнгөний цаг хугацааны үнэ цэнэ, үндсэн функцуудын хэрэглээний нөхцөлүүдийг гүнзгийрүүлэн судалж, хөрөнгө оруулалтын цэвэр мөнгөн урсгалын төсвийг боловсруулах журам, мөнгөн урсгалыг зээлийн ба өөрийн санхүүжилтын гэж ангилан тооцох, төслийн мөнгөн урсгалд татвар, зээлийн санхүүжилт, элэгдэлийн шимтгэлийн болон бусад мөнгөн ба мөнгөн бус орлого, зарлагын нөлөөллийг тооцож дүгнэлт өгөх; Хөрөнгө оруулалтын санхүүгийн үр ашгийг шинжилж үнэлгээ дүгнэлт өгөх энгийн болон дискаунтчилагдсан мөнгөн урсгалын аргууд, тэдгээрийн хэрэглээний онцлог давуу ба сул талууд, Дискаунтын болон нийлмэл хүүний хувийг тухайн байгууллагын санхүүжилтын зардал, хэвийн ашгийн түвшин, хүлээгдэж буй өгөөжийн хамгийн эрсдэлгүй хувь болон бусад хүчин зүйлийг харгалзан зохих үндэслэлтэй тогтоох арга загварууд; Удирдлагын шийдвэртэй холбогдсон тодорхой төслүүдийг шинжлэх арга зүй, инфляцийн болон тодорхой бус нөхцөл байдлуудыг төслийн шинжилгээнд хэрхэн авч үзэх асуудлуудыг мэргэжлийн хичээлүүдтэй холбон судална.